logo
Муу зөн совин

Муу зөн совин

2012/05/02
Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан тvvний гипсэн цээж баримал гэнэт нурж унасаныг сонссон юмсанж. Тэр ч байтугай, “би удахгvй энэ ертөнцөөс явна” гэж ярьж байжээ. Пастернакийн энэ байдлыг харсан хvмvvсийн зарим нь зохиолч яруу найрагч нарт vе vе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж vзжээ.

Харин тvvнийг сайн мэддэг ойр дотнын хvмvvс нь Борис, сvvлийн vед уруу царайтай явах боллоо. Yйлс нь бvтэмжгvй байгаа юм байх даа гэж ярьцгаасан аж. Харин Борис Пастернак тvvний гипсэн цээж баримал хагарч унасанаас яг арав хоногийн дараа нас баржээ. Нэг vгээр хэлэхэд, тvvнд vхлийн совин татаад байж. Хvн ер нь зөн совиндоо итгэх ёстой юу.
Энэ асуултанд янз бvрээр хариулдаг. Америкийн Индианы их сургуулийн эрдэмтэн мэргэжилтнvvдийн гурван зуун хvний дунд явуулсан судалгаанаас vзэхэд, гурван хvний нэг нь зөн совиндоо итгэдэг гэж хариулсан байна. Харин хоёр хvний нэг нь энэ тухай ярихаас ч эмээдэг. Муу ёрлож, яршиг удсан юмнаас холуур явах хэрэгтэй гэж vзжээ. Yнэндээ зөн совинд итгэх хэцvv аж. Гэхдээ хvнд зургаа дахь мэдэрхvй нь эртнээс бий болжээ. Yvнийг тэд зөв совин хэмээн хэлж заншиж. Зарим хvний зургаа дахь мэдэрхvй бусдаас илvv хөгжсөний ачаар аливаа vйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог аж. Тийм ч учраас хvн төрөлхтөний тvvхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон бий. Тэдний хэлсэнд итгэх нь ч бий, vгvй нь ч байдаг.

“Хvн яагаад муу совиндоо итгэдэг нь сонин юм”
Yvнийг эрдэмтэд хvний эмзэг сэтгэлтэй холбон тайлбарлажээ. Насанд хvрсэн ямар ч хvн аз жаргалыг хvсэн мөрөөддөг. Харин тэдний мөрөөдөлд саад болох гэнэтийн азгvй явдал, өвчин, vхлээс айдаг байна. Чухам хvн бvрт байдаг энэ далд айдасыг өдөөж өгдөг муу совинд амархан итгэдэг байна. Бас vvнд хvний амьдралд тохиолддог санамсаргvй явдлууд нөлөөлдөг аж.
Австрийн сэтгэл зvйч Зигмунд Фрейд утсаар ярихаас vхтлээ айдаг байжээ.

“Утасны цаанаас хvн дуугарах нь шөнийн харанхуйд сvнс амилах шиг болж муу ёр уддаг” гэж Фрейд хэлж байсан гэдэг. ХХ зууны нэрт сэтгэл зvйч утсаар ярихаас ингэтлээ айдаг байсан нь хэнд ч инээдэмтэй санагдах биз. Энэ алдарт хvнд яагаад ч юм бэ, утсаар ярьсны дараа ямар нэг хачин явдал тохиолддог байжээ. Нэг удаа тэр утас дуугарахаар нь авах гэж яваад хамгийн хайртай барималаа татаж унагааж хагалаад бөөн хараал зvхэл болж байсан гэдэг. Мөн утас дуугарсаны улмаас тэр бvдэрч унан хөлийн шагайгаа гэмтээж байж. Алдартай хvмvvсийн амьдралд тохиолдсон явдлаас иш татсан зөн совинтой холбоотой ийм жишээ зөндөө бий. Гэхдээ жирийн амьдралд, энгийн хvмvvст ч бас зөв совин байдгыг мартаж болохгvй. Харин тvvний нууцыг тайлахад л бэрх аж. Амьдрал дэндvv vнэ цэнэтэй эд. Хvн өөрийгөө болзошгvй аюул, хувь заяаны гэнэтийн хувирлаас хамгаалахыг хvсдэг. Yvнийг ойлгосон бурхан тэнгэр хvмvvст зөн совин илгээсэн байж болно.

Зургаа дахь мэдэрхvй гэж юу юм бэ
Хvнд байгалиас заяасан vгээр илэрхийлэхэд хэцvv мэдрэмж байдаг аж. Тэр нь тухайн этгээдийн амьдралд тохиолдох сайн муу явдлыг урьдаас зөгнөн “дохио санамж” өгдөг байна. Та бусдад муу vйл хийсэн хvнтэй санамсаргvй тааралджээ. Хэдийгээр тvvнийг танихгvй ч гэсэн тэр этгээд нvдэнд хvйтэн санагдаад байж болно. Өөрөөр хэлбэл, төрөлх зөнгөөрөө vл бvтэх хvнтэй тааралдсанаа мэдрэх аж. Энэ нь амтад ч их байдаг гэнэ. Тухайлбал, нохой эзнийхээ vхлийг тэвчиж чаддаггvй амьтан аж. Тиймээс эзэн нь “нутаг буцах” нь ойртоод ирвэл гэнэт алга болчих юмуу эсвэл учиргvй их боргож хуцдаг байна.

Харин муур арай өөр. Эзнээ амьсгаа хураан хураатал нь дэргэд нь байдаг гэнэ. Санаа муутайдаа бус ямар нэгэн таагvй явдлыг тэвчиж өнгөрvvлэх чадвартайдаа муур ийм араншин гаргадаг. Эрдэмтдийн судалгаанаас vзэхэд, аливаа амьтны зургаа дахь мэдэрхvй өөрт нь тохиолдсон гэнэтийн явдлаас цочирч vvнээс, хэт хөгждөг гэнэ. Өөрөөр хэлбэл хvний зөн билэг эмгэнэлээс эхтэй аж. Тухайлбал ХХ зууны “албин чөтгөр” гэгддэг Вольф Мессинг багадаа бие султай, шөнө сарны гэрэлд унтаагаараа явдаг, аймхай нэгэн байсан аж. Нэг удаа ааваасаа айсанаасаа хойш гэнэт далдыг хардаг болж. Мөн Вангаг гэнэт сохорсоныхоо дараа vзмэрч болсон ч гэдэг. Гэхдээ энэ нь зөнч мэргэч нарт хамааралтай хэрэг л дээ. Харин жирийн хvни хувьд, тэр өөрт тохиолдох аливаа явдпаа төрөлх зөнгөөрөө мэдэрч, тэр совин нь янз бvрийн хэлбэрээр дамжин илэрдэг байна. Тухайлбал, хэн нэгний эрхэмлэж явдаг шvтээн гэнэт хагарч эвдрэх жишээтэй. Бас янз бvрээр зvvдлэх нь байдаг.

Хvн эмгэнэлт явдлыг урьдаас мэдэрдэг Америкийн домогт жvжигчин Мэрилин Монро нас барахаасаа долоо хоногийн өмнө муухай зvvд зvvдлээд байна гэж уйлдаг болсон гэдэг. Тvvнд зvvдээр нь дамжиж vхлийн совин татсан бололтой. Тэгвэл домогт Битлзийн Жон Ленноний эхнэр Йоко Оно, нэг vе тvvнтэй цуг байх нь там болж байлаа гэж дурссан байдаг. Жон нас барахаасаа бараг сарын өмнөөс гэртээ дандаа нvцгэн, зөвхөн шаахайтайгаа явдаг болжээ. Тvvнийг ийнхvv чөлөөтэй байхад нь гэрийн бvх зvйл цэвэр цэмцгэр байх ёстой гэж vзэж байсан юм. Тэгээд тэр vv нэг удаа тамхины vнсний саванд нь vс наалдсан байхыг хараад, Йоко Оног vнсний сав цэвэрлэсэнгvй гэж vхтэл нь занчжээ. Нэг vгээр хэлэхэд тvvнд төрсөн далдын муу совин ямагт тайван биш байлгаж, зовоож байсан аж.

Мичиганы сургуулийн эрдэмтдийн бас нэгэн судалгаа хvнд зөн совин хачирхалтай нөлөөлдөгийг харуулжээ. Хvн сайн совин татахад хайхарамжгvй бараг тэрэнд тоглоом шоглоом болгон ханддаг аж. Холливудын нэрт жvжигчин Брюс Уиллис арвангурав хvртлээ “зvггvй тархи” байсан гэдэг. Нэг удаа тэрээр Оскарын шагнал гардуулах ёслолыг vзэж байна гэж зvvдлэжээ. Ажил сургуульгvй, ямар нэгэн тодорхой зорилгогvй явсан жаалхvv энэ зvvдээ бараг зохиол мэтээр дэвэргэн vеийнхэндээ нэмэр хачиртай ярьсан аж Зvvд зvvдэлснээс эхэлснээс хойш нэлээн хэдэн өдөр тvvнд ямар нэгэн баяртай явдал тохиолдох юм шиг санагдаад байсан гэнэ. Гэвч Брюс Уиллис гудамжинд зодооны хэрэгт орооцолдсоноор мөнөөх “баярт зөн” дуусчээ. Энэ явдлаас тэр хойш зөн совинд итгэхээ больсон гэдэг.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш