logo
Монгол залууг хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноов

Монгол залууг хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноов

2012/05/02
БНСУ-д 28 настай монгол залуугийн амь насыг хөнөөсөн солонгос иргэдийг шүүх хурал энэ сарын 27-нд болжээ.  Шүүх хурал арван цаг үргэжилсний эцэст БНСУ-ын иргэн 31 настай Хамуд 12 жил хорих ял оноосон байна.
    Харин гэмт этгээд Хаму нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж дараагийн шатны шүүхэд хандахаа мэдэгджээ. Хэргийг хамтран үйлдсэн Унид хэдэн жилийн ял өгсөн нь тодорхойгүй байна.
    БНСУ-ын хоёр иргэн “гадаа хүйтэн байхад дэлгүүрийн хаалга хаасангүй” гэх шалтгаанаар 28 настай монгол залуугийн аминд хүрсэн хэрэг тус улсын Кёнги аймагт өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд гарсан. Талийгаач Б нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан аж. Хэргийг дэлгүүрийн камерийн бичлэгээр тогтоосон байна.  
Я.Баяраа  
МОНЦАМЭ  
    
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш