Афганистаны ажиллагаа дууссаны дараа НАТО-гийн эвслийн хүчний агаараар тээвэрлэх боломжгүй ачааг тээвэрлэхээр ОХУ-ын Ульяновск хотод логистикийн төв байгуулах саналыг 2011 оны эхээр хэлэлцэж эхэлсэн, харин зарчмын зөвшөөрлийг Москвагаас энэ оны хоёрдугаар сард авсан байна. НАТО-гийн төв байр болон АНУ-ын БХЯ дахь эх сурвалжуудын тайлбарласнаар, Пакистанаар дамжин Афганистан хүрдэг хуучин маршрут хаагдсаны дараа Оросоос тусламж хүсэх шаардлагатай болжээ. Үүний өмнө Вашингтон, Исламабадын харилцаа хүндэрсэн урт түүх хөвөрсөн байна.
Усама бен Ладеныг устгахаар Пакистаны Абботабад хотод АНУ терроризмын эсрэг хамгийн алдартай ажиллагаагаа явуулсан нь харилцаа муудах гол шалтгаан болсон юм. Энэ ажиллагааг америкчууд Исламабадад мэдэгдэлгүй явуулснаараа 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш дэлхий даяар терроризмтэй тэмцэхэд АНУ-г дэмжиж байсан түншдээ Вашингтон итгэдэггүйгээ харуулав.
Пакистаны Жанжин штабын хувьд Афганистанд Энэтхэгийн нөлөөг хүчтэй болгох асуудал нь хоёр фронтоор дайтахаас зайлсхийх асуудал Германы Жанжин штабын хувьд маш чухал байсан шиг хэрэгтэй байгаа юм. Чухам энэ асуудлыг шийдэхийн тулд Афганистанд "нөхөрсөг" хяналт тогтоох гэж Пакистаны цэргийн тагнуулын газар /ISI/ бүр 1990-ээд онд "Талибан" хөдөлгөөнийг байгуулжээ. Тийм болохоор "чулуун зэвсгийн үеийн байдалтайгаа байгаа улсыг бөмбөгдөнө" гэсэн сүрдүүлгийн дор Вашингтон Пакистаны хуучин Ерөнхийлөгч Первез Мушаррафаас Афганистанд кампанит ажил явуулах зөвшөөрөл авч чадсанд гайхах явдалгүй.
Одоо Исламабад ямар ч үнээр хамаагүй Афганистаны төрийн эрхэнд талибуудыг гаргахыг эрмэлзэж байна.
Абботабадад тусгай ажиллагааны явуулснаасаа хойш сар хагасын дараа буюу 2011 оны зургадугаар сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Обама цэргээ Афганистанаас гаргаж эхлэх тушаал өгсөн билээ. Тэр даруй Пакистаны Зэвсэгт хүчний командлагч, генерал Ашфак Каяни талибуудыг төрийн эрхэнд гаргах талаар санаа тавьж эхэлжээ. Зургадугаар сарын 30-нд Исламабад америкчуудыг ТТГ-ын нисгэгчгүй онгоцууд байрладаг Шамси баазаас явахыг хүссэн билээ. Пакистаны Умард Вазиристаны нутаг дэвсгэрт байрлаж, Афганистан дахь НАТО-гийн цэрэгтэй тэмцдэг хээрийн хамгийн түрэмгий захирагч, Исламабадын тал баримтлагч Сиражуддин Хакканийн эсрэг ажиллагаанд оролцохыг америкчууд Пакистаны армид зөвшөөрөөгүйгээс тийм асуудал үүсчээ.
Үүний хариуд АНУ Пакистанд үзүүлдэг санхүү болон цэргийн тусламжаа эрс багассан юм. Үүнээс хойш есдүгээр сарын 13-нд Хакканийн босогчид Кабул дахь Америкийн ЭСЯ-нд халдсан билээ. Халдлагыг ISI-гийн дэмжлэгтэйгээр үйлдсэн гэж АНУ-ын цэргийн нэгдсэн штабын дарга, адмирал Майк Маллен Конгресст мэдэгджээ.
Тийм болохоор өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-нд Америкийн нисдэг тэргүүд Афганистантай залгаа хил дээрх Пакистаны цэргийн харуулын хоёр цэгт "алдаж" цохилт өгөөд 25 цэргийн аминд хүрсэн хэргийн тайлбарт Исламабад итгээгүй төдийгүй, "хуйвалдаан"-ы нэг хэсэг хэмээн мэдэгдсэн байна. Ингэж мэдэгдсэнийхээ дараа Афганистан руу Америкийн цэргийн хангалт очдог бүх замыг хааж, Исламабад АНУ-тай хийх харилцаагаа эргэн авч үзэхэд хүрчээ.
Пакистанд ISI-г улсын доторх улс гэх нь олонтаа. Тус улсын Афганистаны талаар баримтлах стратегийг боловсруулж хэрэгжүүлэх, терроризмтэй тэмцэх талаар энэ тусгай алба тэргүүлэх гүйцэтгэж буйг үгүйсгэх аргагүй. Генерал Ахмед Паша либерал үзэл бодолтой, Америкийн цэргийнхэн дунд танил олонтойн дээр Вашингтон түүнийг 2008 оны 10 дугаар сардын ISI-ийн тэргүүн болоход нь идэвхтэй дэмжжээ.
Харин 2008 оны 11 дүгээр сард "Лашкар-э-Тойба" бүлэглэлийн террористууд Мумбайд халдав. Харин хоёр жилийн дараа 2010 оны 11 дүгээр сард Америкийн шүүх хувь хүний мэдүүлсэн заргын дагуу генералд болон гэмт бүлэглэлийн төлөөлөгчдөд Мумбайн террорт бэлтгэхэд ISI-ийн гүйцэтгэсэн үүргийн талаар мэдүүлэг өгөхийг шаардсаныг Ахмед Паша америк нөхөд нь өөрийг нь доромжилсонд тооцжээ. Үүнээс хойш нэг сарын дараа Пакистаны цагдаагийн газар уг хэрэгт тус улс дахь Америкийн тагнуулын газрын ажилтныг буруутгасан бөгөөд тэрбээр яаралтай нутаг буцахаас өөр аргагүй болсон байна. Ингэж харилцан цохилт өгсөн нь хоёр орны хоорондын харилцаа хөндийрч, харилцан итгэлцэл үгүй болоход хүргэжээ. 2011 оны тавдугаар сард Абботабадад явуулсан тусгай ажиллагаанаас хойш талууд бие биедээ итгэхээ бүрмөсөн больсон байна.
Үүнийг нотолсон дүр зураг 2011 оны зургадугаар сард Исламабадад ТТГ-ын тэргүүн Леон Панетта айлчлах үеэр харагджээ. Тэрбээр Пакистанд Сиражуддин Хакканийн босогчид тэсрэх бөмбөг үйлдвэрлэх хоёр үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж буйг харуулсан хиймэл дагуулаас авсан 10 минутын дүрс бичлэгийг өгч, уг ажиллагааг таслан зогсоохыг ISI-аас хүссэн байна. Гэвч Пакистаны цэргүүд заасан газарт очиход тэнд нь хэн ч алга байжээ. Бичлэгийг үзүүлэхдээ Панетта, мэдээлэл өгөөд нэг хоноогүй байхад босогчид тусгай ажиллагаа явуулах гэж байгааг мэдсэн төдийгүй, үйлдвэрүүдээ нүүлгэн шилжүүлж чадсан нь ISI-тэй илэрхий холбоотой болохыг Пашед шууд хэлсэн байна.
Долоо хоногийн дараа Тайм сэтгүүл Пакистан дахь "нөлөө бүхий эх сурвалжуудаас" бен Ладены харшийг ажиглаж байсан байшингийн эзэн хошуучийн нэрийг олж мэдсэн байв. Энэ нь ISI америкчуудыг олны өмнө "илчилсэн" хоёр дахь тохиолдол болсон бөгөөд үүнийг "Аль-Каида"-гийн босогчид ч сонингоос олж уншсан нь мэдээж юм. Өөрөөр хэлбэл, үүнээс хойш америкчуудад террористуудын тухай мэдээлэх нь давхар аюултай болохыг Пакистаны тагнуулын газар тус улс дахь АНУ-ын бүх мэдээлэгчид анхааруулжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ