Хотын төвд олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр анх удаа нээгджээ. Тус дэлгүүр зургаан давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг чанар нь улам сайжирдаг гэнэ. Аль ч давхарт гараад, хаалгыг нээж, өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч хэрэв дээшээ давхар өгсвөл, доод давхар руугаа буцах боломжгүй учраас зөвхөн гарах л дүрэмтэй.
Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ. Эхний давхарт байсан хаягийг уншвал:
"Нэгдүгээр давхар: "Эдгээр эрчүүд ажил хийдэг."
Өнөөх эмэгтэй хаягийг уншаад дотроо бодож гэнэ.
"За яахав. эд нар ч миний хамгийн сүүлийн найз залууг бодвол арай л дээр юм. Гэхдээ дээд давхарт юу байгаа нь сонин байна" гээд бүсгүй дээш өгсөв.
Хоёрдугаар давхар: “Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай". Бүсгүй дотроо их баяртай байлаа. "Энэ ч сайхан л байна. Гэхдээ дээшээ юу байгаа бол?" гээд тэр дахиад дээшээ өгсөв
Гуравдугаар давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай".
"Хөөх! Бүр ч сайхан болоод явчихлаа. Гэхдээ дээшээ юу байгаа бол?" гээд бүсгүй дахиад дээш өгсөв.
Дөрөвдүгээр давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг"
Бүсгүй: "Энэ бүр ч сайхан болоод явчихлаа шүү. Ямар гайхамшигтай юм бэ? Гэхдээ дээшээ бүр ч илүү юм байх ёстой доо" гээд бүсгүй дахин дээш өгсөв.
Тавдугаар давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, сайхан царай зүстэй, гэрийн ажилд тусалдаг, маш романтик мэдрэмжтэй"
Бүсгүй: "Ээ бурхан минь! Дахиад дээшээ юу байгаа бол?" гээд зургадугаар давхарт гарав.
Зургадугаар давхар: "Та энэ давхарт ирсэн 3456789012 дахь үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт нэг ч эр хүн байхгүй. Уг давхар нь "Эмэгтэйчүүд үргэлж боломжгүй зүйлс хүсэж байдгийг нотлох зорилготой юм. Нөхөр зардаг их дэлгүүрт зочлон ирсэн танд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй!" гэжээ.
Ха ха ха ха ха