logo
Зургаадугаар сарын 8-10-нд Элсэлтийн ерөнхий шалгалт болно

Зургаадугаар сарын 8-10-нд Элсэлтийн ерөнхий шалгалт болно

2012/05/02
БСШУ-ны сайдын 2012 оны гуравдугаар сарын зургааны өдрийн тушаалаар Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил 38184 сурагч төгсөнө. Харин их дээд сургуульд элсэх шалгалтанд дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл 43072 шалгуулагч бүртгүүлжээ.
Шалгуулагчдын дунд хувийн мэдээлэл болон хичээлээ буруу бүртгүүлсэн зөрчил гардаг болохоор үүнийг арилгахын тулд дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Шалгуулагчид ерөнхийдөө Нийгэм, Математик, Англи хэл, Физик хичээлүүдэд түлхүү бүртгүүлсэн Шалгалтанд орохдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт, иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм байна.
Шалгалтын материалыг «Скинтро» хэмээх машинаар шалгах ба дүн, онооны жагсаалт долоодугаар сарын нэгний 9:0 цагт http://www.eec.mn сайтад гаргах ажээ. Шалгалт өгөх анги, танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг шалгалт эхлэхээс өмнө харьяа Боловсрол, соёлын газар, сургуулиараа дамжуулан авна. Нийслэлийн хэмжээнд өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа зургаадугаар сарын 2-6-ны өдрүүдэд ЭМШУИС-ийн 139 тоотод байрлах БҮТ-ийн мэргэжилтнээс авна. Харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол, соёлын газар болон ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас авах юм байна.
Түүнчлэн БСШУЯ-аар баталгаажуулсан ерөнхий шалгалт өгөхийг зөвшөөрсөн бичгээ авч шалгалтандаа орно. Шалгалтын дүн долоодугаар сарын нэгэнд гарах ба гуравны өдрийг хүртэл шалгуулагчдын дүн, оноо бүхий батламжийг тараана. Өөрийн шалгалтын дүнг шалгахдаа бүртгэлийн дугаар болон нууц үгээрээ www.еес.mn сайтаас харах боломжтой. Үүнтэй холбоотойгоор долоодугаар сарын нэгнээс ихэнх сургуулиуд элсэлтээ авч эхлэх юм. Батламж хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн бол дахин олгохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин шалгуулагчийн шалгалтын дүнтэй санал нийлэхгүй гомдлыг долоодугаар сарын 2-6-ны хооронд хүлээн авч, шийдвэрлэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш