Дөрөвдүгээр сарын 27-29-нд Узбекистаны нийслэл Ташкентэд Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээний сүүлчийн өдөр багийн тэмцээн болж, Монголын эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүд тавдугаар байрт оров. Өнгөрсөн жилийн багийн тэмцээнд аман хүзүүлсэн манай бүсгүйчүүд энэ удаа медалиа ихэрлүүллээ. Есөн баг өрсөлдөхөд манайхан эхний тойрогт БНХАУ-ыг 50:0-ээр, дараагийн даваанд Казакстаныг 41:5-аар сөхрүүлсэн. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Японы багт 5:26-гаар дийлдэв. Харин эрэгтэйчүүдийн тэмцээнд 10 баг өрсөлдөснөөс олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар тэргүүтэй монголчууд эхний тойрогт хийлж, дараагийн даваанд аварга болох ерөөлтэй БНСУ-ын багт 17:30-аар ялагдсан. Дагах барилдаанд БНХАУ-ын багийг 47:0-ээр сөхрүүлсэн ч хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны багт 15:30-аар дийлдсэн юм.
Эх сурвалж: "Монцамэ"