Ийм нэгэн эмгэнэлт явдал Налайх дүүргийн III хорооны Замчдын наймдугаар гудамжинд өнгөрсөн мягмар гаригийн өдрийн 13.00 цагийн үед гарчээ. Жорлонд унаж амиа алдсан хүүхэд хоёр настай байж. Хэргийн мөрөөр тухайн айлд очиход, гэрийн эзэд байсангүй. Тэдний хашаанд хоёр айл амьдардаг юм байна. Харин хүүхдийн унаж амь алдсан жорлон нь хаалгагүй юм. Энэ нь балчир охиныг амь эрсдэхэд хүргэсэн бололтой. Хөршүүдийнх нь хэлж буйгаар амиа алдсан охины аав, ээж цагдаад шалгагдаж байгаа аж. Чухам юу болсон талаар нэрээ нууцлахыг хүссэн хөршөөс нь тодрууллаа.
-Бага насны хүүхэд жорлонд унаж амиа алджээ. Та энэ талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
-Тийм ээ. Энэ явдал гэгээн цагаан өдөр болсон. Охины аав, ээж нь тухайн үед гэртээ байсан юм. Хүүхэд нь хөлд орсон болохоор хашаан дотор хажуу айлын хүүхдүүдтэй тоглож явсан. Нэлээд хугацаа өнгөрч хүүхэд нь харагдахгүй болохоор ээж нь тэр хавийн айл, хүүхдүүдээс сураглаад олоогүй гэдэг. Тэгж сандарч явах зуур айлын эзэгтэй жорлон ортол хүүхэд нь хэдийнэ унаж, нас барсныг нь олж мэдсэн.
Тэгээд л бөөн юм болсон доо. Сандарсан эцэг, эх нь цагдаа дуудсан. Цагдаагийнхан ч шуурхай ирж, хүүхдийн цогцсыг гаргаж авсан. Цагдаагийнхны хэлж байгаагаар хүүхэд жорлонд унаад бараг гурван цаг орчим болсон юм билээ. Хашаан доторхи жорлонгийн гүн нь хоёр метр орчим юм. Гол нь хүүхэд жорлонгийн гүнээс гарсан усанд л толгойгоороо унаж, амиа алдсан байдалтай байсан.
-Талийгаач охин айлын хэд дэх хүүхэд байсан бол?
-Айлын ганц хүүхэд л дээ. Хөлд ороод их эгдүүтэй амьтан гүйж явсан. Үнэхээр харамсалтай хэрэг боллоо. Охины аав, ээж нь залуухан хүмүүс байгаа юм. Хосууд 27-28 орчим насны залуус байдаг. Гэр бүл болоод ердөө хоёр жил л болж байгаа. Нас барсан охины аав болох залуу А нь Налайхын уурхайд ажилладаг. Ээж нь гэртээ хүүхдээ хардаг байсан л даа. Мэдээж гүйж, хашаан дотор тоглож байсан хүхэд нь жорлонд унаад амь насаа алдана гэж бодоо ч үгүй биз. Боломжийн амьдралтай гэр бүл дээ.
Аль аль нь архи дарс хэрэглэдэггүй. Ийм зүйл болсонд харамсч байна. Гол нь гэр бүлд уй гашуу тохиолдож хэцүү байхад цагдаагийнхан охины аав, ээжийг шалгаж, сэтгэлийн дарамт үзүүлж буйд харамсч байна. Мэдээж хэн ч гэсэн төрүүлсэн үрээ гэгээн цагаан өдөр жорлонгийн нүхэнд түлхэж, аминд нь халдахгүй л байх гэв.
Ийн Монголын ирээдүй болсон бяцхан охин дахин нэгээр амиа алдлаа. Үүнээс cap гаруйн өмнө мөн л Налайх дүүргийн III хороонд хоёр сартай хүү энэ мэт эмгэнэлт байдлаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Бид энэ талаар тухай бүрт нь манай сонин мэдээлсэн. Гол нь эцэг эхийн хараа хяналт хэр байгааг энэ явдал харуулж байна. Нөгөөтэйгүүр Монголын гэр хорооллын өнөөгийн үнэн төрх ямар байгааг дээрх явдал харуулах шиг.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"