logo
Их аварга Д.Дагвадорж эхнэрийгээ зоджээ

Их аварга Д.Дагвадорж эхнэрийгээ зоджээ

2012/05/03
Их аварга ээлжит шуугианаа тарьлаа. Тэрбээр энэ сарын 1-2-нд шилжих шөнө эхнэр Г.Тамирыгаа зодож танхайрсан байна. Уг хэрэг Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх "Green Vella" хотхоны байранд болжээ. Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр "Нөхөр нь согтуу үедээ 32 настай Г.Тамирыг зодож, биед нь гэмтэл учруулсан" гэжээ.

Тус дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчдыг очиход иргэн Д.Давгадорж нь архидан согтуурсан үедээ ийнхүү балмад үйлдэл гаргасан байсан аж. Тэрбээр үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн биед халдаж улмаар хувцасыг нь урж, уруулыг нь яз цохисон гэнэ. Түүнчлэн эхнэр Г.Тамир нь гомдолтой хэмээн өргөдөл гаргасан байна.

Дашрамд дуулгахад, Их аварга Д.Давгадорж cap шинийн босгон дээр улсын арслан Б.Мөнхбаатарыг хутгалж гэмтээсэн. Тэрбээр энэ хэрэгтээ тайлбар хийгээгүй явсаар эцэст нь эхнэрийнхээ биед дахин халдлаа. Хаа явсан газартаа хэрэг төвөгт орооцолдож, их аварга нэрээ буртаглах нь түүний хобби юм уу.

Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш