logo
«Аль-Каида» бин Ладенгүйгээр

«Аль-Каида» бин Ладенгүйгээр

2012/05/03
Америкийн тусгай зориулалтат цэрэг одоогоос нэг жилийн өмнө 5-р сарын 2-нд Бин Ладеныг устгав. Ямар байсан ч тэгж албан ёсоор зарлан мэдээлсэн билээ. Мэдээжээр энэ мэдээ эргэлзээтэй хэмээн зарим хүмүүс үзэж, түүнийг хөнөөх ажиллагаанд шууд оролцсон этгээдүүдээс гадна өөр хэнд ч үүнийг нотлосон баримт алга гэж саналаа тайлбарлажээ. Шейх Осама дур төрхөө өөрчилж төрөлхи Йемен эсвэл бүр АНУ-д сууж байгаад зарим хүмүүс итгэж байна. Бин Ладен үнэн чанартаа аль хэдийнэ амь үрэгдсэн. Нэг жилийн өмнө болсон үйл явдал  тоглоом төдий зүйл гэж бусад нь ярьцгааж байна.

Харин өнгөрсөн онд Осама бин Ладены талаар ямар ч мэдээ сураг алга байв. Бин Ладены гол байгууллага «Аль-Каида» бүтэн жил түүнгүйгээр оршив. «Аль-Каида» шейх Осамагүйгээр ямар байна ? Тоймч Евгений Ермолаев, улс төр судлаач Андрей Грозин нар энэ талаар саналаа «ОДХ»радиод илэрхийлэн мэдээлэв. Евгений Ермолаев хэлэхдээ: «Бин Ладен үгүй болсон ч «Аль-Каида» сүлжээт байгууллагын хувьд ажилласаар байна. «Аль-Каида»-гаас Афганистанд үзүүлэх нөлөө нэлээд багассан гэж АНУ-ын үндэсний тагнуулын газрын тэргүүн Жеймс Клеппер саяхан мэдэгдлээ. Гэвч бусад улсад нөлөө үзүүлсээр байна. «Аль-Каида» Аравийн хойгийн өмнөд хэсэгт дур зоргоор авирлаж, Өмнөд Йемений хэдэн хотыг эзлэв. Иракад «Аль - Каида хоёр голын оронд» гэсэн тус байгууллагын уур терроорын ажиллагаа явуулж, тус улсын засгийн газар, ард түмнийг зовоож байна. «Аль-Каида лалын Магрибын орнуудад» уур өөрий нь дайсан хурандаа Каддафийг түлхэн унагаснаар зоригжив. Тэд ливийн армийн зэвсгийн агуулахуудыг дээрэмдэн өөрсдийгөө зэвсэглэж, Ливи улсын хэдэн районыг хяналтдаа авсан юм. Одоо хөрш зэргэлдээ улс тухайлбал Малид нөлөө үзүүлж байна. Иймээс Бин Ладен зөвлөлтийн үр нөлөөг сөрөн зогсох үедээ  АНУ, Саудын Арави болон өөр хэдэн орны тусламжтайгаар бат орших байгууллагыг бий болгосон хэмээн үзэж болно. Өрнөдийнхөн түүнийг террорын ажиллагаагаараа зард гарсан «тэргүүний террорист» гэсэн нь учиртай».

«Бин Ладен америкийн нэг ёсны төсөл болсон хэмээн тодорхой агуулгаар үзэж болно. Тэр АНУ-д  зохистой этгээд болсон. Түүний ажиллагаа америкийн засаг захиргааны шийдвэр, алхамуудад нийцэж байв. Тэр АНУ-ыг хилэгнэн зэвүүцсэн үед «Энэ аймшигт этгээд эсэргүүцэж байвал шийдвэр зөв байна» гэж улс төрийг сайн мэдэхгүй өрнөдийн эгэл жирийн хүмүүс үзэж байлаа. Үнэн хэрэг дээр бин Ладены байгууллага олон улсын хэмжээний ажиллагаа явуулахгүй байсан учир тийм их ач холбонгдолгүй болсон. Хэт даврагсадаа хуучин Югослави болон Кавказ руу бас хэдэн улс руу явуулсан. Бин Ладены дур төрх үнэн хэрэг дээр тийм байна уу ? гэж өрнөдийнхөн ч эргэлзэж эхлэсэн билээ. «Аль-Каида» үнэн чанартаа алга. Зөвхөн телевиз, компьютерийн дэлгэцнээ гарч байна гэсэн санал тархав. Америкийн талаас тус брендийг сурталчласнаас хойш хуурамч салбар, уур лалын Магрибаас «хоёр голын улс» хүртэл хаа сайгүй бий болсон. Эдгээр хуурамч салаа, уур өргөн сурталчласан нэрийг ашиглан өнөө болтол ажиллаж байна. Харин өрнөдийнхөн лалын улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа нь байдлыг тогтворгүй болгов. Хүчтэй нь сул доройг захирдаж байгаа олон улсын улс төрийн шудрага бус байгуулал эдгээр улсыг зальт ажиллагааны бай болгохад туслаж байна. Эсэргүүцлийг өрнөдэд таатай чиглэлээр ашиглахад бин Ладены бүлэг туслаж байсан. Одоо ямар нэг өөр байгууллага туслах бололтой. Нэгэн төслийг устгасны дараа өөр төсөл бий болно. Эдгээр төсөл багагүй төсөвтэй болох нь дамжиггүй».
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш