Хятадын ардын банк доллартой харьцах юанийн албан ёсны ханшийг дээд зэргээр нэмэгдүүлсэн гэж The Wall Street Journal бичжээ. Баасан гаригт долларын ханш 6,27 юаньтай харьцаж байсан бол өнөөдөр 6,26 болжээ. Хятадын үндэсний валютын ханш Бээжинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, сангийн сайд Тимоти Гайтнер нарын хийж байгаа хэлэлцээний гол сэдвийн нэг боллоо. Тэд өнөөдөр БНХАУ-д хүрэлцэн очлоо. Хятад юанийн ханшийг зориуд доошлуулж байна гэж АНУ тус улсыг зэмлэж байна. Энэ нь хоёр орны хоорондын худалдааг тэнцүү бус болгох уршигтай хэмээн тус улс үзсэн юм. Өөрийн хариуд Бээжин америкийн дээд зэргийн технологийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д хязгааргүй нийлүүлэхийг Вашингтоноос шаардаж байна.