logo
Осама бин Ладены нууц архивыг дэлгэнэ

Осама бин Ладены нууц архивыг дэлгэнэ

2012/05/03
АНУ-ын засаг захиргаа “Аль-Кайда”-гийн тэргүүн агсан Осама бин Ладены архивыг дэлгэхээр шийджээ. Баримтуудыг ойрын хугацаанд нийтэлнэ гэж АНУ-ын Алан хядлагатай тэмцэх албаны тэргүүн Жон Бреннан мэдэгдсэн байна.
Эдгээр баримтад “Аль-Кайда”-гийн тэргүүний захидал, гараар бичсэн өдрийн тэмдэглэл зэрэг багтсан аж. Архивыг Америкийн цэргүүд Пакис­таны Абботабад хотоос олсон гэж “ВВС” агентлаг мэдээлжээ. Гэхдээ “¹1 алан хядагч” агсны бүх архивыг дэлгэхгүй юм байна.
Осама бин Ладенг өнгөрсөн жилийн яг энэ өдөр АНУ-ын тэнгисийн явган цэргийнхэн Пакистанд устгасан юм. Үүнтэй холбогдуулан Холбооны мөрдөх товчоо, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамнаас яг энэ өдөр террорист халдлага гарч болзошгүй хэмээн өнгөрсөн долоо хоногт анхааруулсан билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш