Тэр нэг өдөр хичээл тараад автобусанд суухаар алхаж явлаа. Гэтэл миний урд булган дээлээ дийлж ядсан нэгэн эмэгтэй алхаж явлаа. Би эмэгтэйг гүйцэж мөр зэрэгцэн алхлаа. Төд удалгүй автобусны буудал дээр хамт ирж унаагаа хүлээлээ. Миний хувьд бол хороолол явчих санаатай. Харин тэр эмэгтэй хаашаа явах нь тодорхойгүй зогссоор л байна. Харахад нэг л сайхан. Ганган дэгжин, нүүрэндээ будагтай, нүдэндээ теньтэй, чихэндээ ээмэгтэй. Ашгүй нэг юм хорооллын автобус ирж амь наана там цаана унаандаа суулаа.
Орж амжсан ч суудал нэг ч байсангүй. Нөгөө эмэгтэй миний нэгэн адил хороололд амьдардаг бололтой. Эхний буудал дээр зогслоо. Сая нэг юм надад суух сандлын булан олдох бололтой. Гэтэл нөгөө эмэгтэй миний урд талын суудалд суулаа. Баян айлын авгай ямар нэг зайлшгүй шалтгаанаар автобусанд суусан гэдэг нь хараажаар илэрхий. Таксины мөнгөө нарийлсан ч юм уу хэн мэдлээ. Нэг хүүхэд түүний гутлын хоншоор дээр нь санамсаргүй хальт гишгэтэл эмэгтэй учир утгагүй уурлаж, “Хөл гараа харж явахад яадаг гахай вэ?” гэж уурлалаа. Огт танихгүй эмэгтэйд муухай үгээр хараалгаж загнуулсан хүүгийн нүдэнд нулимс цийлгэнэх нь өрөвдмөөр харагдаж байсан ч эргэн тойрны хүмүүсээс хэн ч түүнийг өмөөрсөнгүй.
Би тэр эмэгтэйд: “Та өөрөө гар хөлөө харж явбал зүгээр байна” гэж хэлмээр санагдсан ч зүрхэлж хэлж чадсангүй. Юу гэвэл эмэгтэй хөлөө байдгаараа сунган жийж явсан юм. Түүний хумсны будаг нь тал, тэгээд бас урт хумсан доогуур нь хир харагдаж, гутал нь хэд гишгэлсэн ч харамсахааргүй бохир байсан юм.
Өөрөө өмдгүй байж
Өвдөг цоорхойг шоолох
гэсэн ардын маань билэг санаанд өөрийн эрхгүй ургалаа.
Б.Ууганцэцэг