logo
ЕВРО-2012 тэмцээнийг Испанид явуулж магадгүй

ЕВРО-2012 тэмцээнийг Испанид явуулж магадгүй

2012/05/03
Испанийн хөлбөмбөгийн холбоо 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ Украинд явуулах шувтаргын тоглолтыг зохион байгуулах саналыг Европын хөлбөмбөгийн холбоонд /УЕФА/ тавьсан тухай тус улсын "Onda Cero" сонин мэдээлжээ.
Украины улс төрийн байдал хурцадмал байгаатай холбогдуулан Испани улс тэмцээнийг явуулахад бэлэн байгааг тус улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Анхель Мария Вильяр УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платинид мэдэгдсэн байна.
Түүнээс гадна, ЕАШТ-ийг дараа жил зохион байгуулахаар хойшлуулж магадгүй байгаа аж. УЕФА-гийн төлөөлөгч Мартин Каллен Днепропетровскт болсон дэлбэрэлт болон Юлия Тимошенкотой холбоотой хэрэгтэй холбогдуулан тайлбар өгөхдөө тэмцээнийг хойшлуулж магадгүй гэдгийг үгүйсгээгүй байна.
Мөн тэрбээр Украины дөрвөн хотод болох тоглолтыг ямар нэг шалтгаанаар зохион байгуулж чадахгүй тохиолдолд тэмцээнийг Германд явуулах боломжийг үгүйсгэжээ.
Зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 10-ны хооронд Украинд болох Евро-2012 тэмцээний тоглолтыг бойкотлохыг Европын орнуудад уриалсаар байгаа юм. Хэрвээ Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкотой холбоотой нөхцөл байдал ойрын үед өөрчлөгдөхгүй бол Германы Канцлер Ангела Меркель ЕАШТ-ий үеэр Украинд айлчлахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ийм бодолтой байгаагаа Европын бусад улстөрчид мөн мэдэгдсэн билээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш