logo
Г.Алтансүхийг Ашигт малтмалын газрын даргаар  томиллоо

Г.Алтансүхийг Ашигт малтмалын газрын даргаар томиллоо

2012/05/03
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргаар Галсангийн Алтансүхийг томиллоо.  Г.Алтансүх төрийн албанд 26 жил ажиллаж байгаа бөгөөд тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлагыг нь харгалзан Ашигт малтмалын газрын даргаар томилжээ. Ашигт малтмалын салбарын асуудал өнөөдөр эдийн засгийнх гэхээсээ илүүтэй үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж байгаа учир Улсыг аюулаас хамгаалах сургууль төгсөн энэ салбарт ажиллаж олон жил ажилласан хүнийг томилж байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн хуралдааны үеэр хэлж байв.

Г.Алтансүх нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Олон улсын харилцааны магистр. Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт судлаач багш, Тагнуулын төв газарт ахлах ажилтан, Тагнуулын ерөнхий газарт газрын орлогч дарга, хэлтсийн дарга, АНУ-д суугаа Элчин сайдын яаманд III нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш