logo
Хувирдаг хүн буюу Ликантроп

Хувирдаг хүн буюу Ликантроп

2012/05/03
Вампир, шулам, загас охин, хий үзэгдэл, ид шидтэн гэх мэт хэдэн мянган жил худал үнэн нь үл мэдэгдэх яриан дунд оршсоор ирсэн, хүмүүсийн мухар сүсэгийн бас нэгэн гол баатар бол "Хувирдаг хүн". Түүний нэрийг "ликантроп" (Linkantrop) гэх, махчилбал "хүн чоно" гэх грек үгнээс гаралтай.
Хүн чонын тухай дэлхий даяар тархсан ам яриа, хууч нилээд байдаг бөгөөд тухайн үедээ ихээхэн нэрд гарч байсан байна. Жишээ нь: Францад лу-гару, Европын зарим хэсэгт вервольф эсвэл верман,чонодлак, чонолок, Болгарт политеник гэх мэтээр маш олон төрлөөр нэрлэгдсээр байжээ. Гэхдээ хүн чоно өөрийн төрөл садан болох вампир шиг алдаршиж чадаагүй юм. Хувилсан хүн вампирыг бодвол илүү нууцлагдмал. Түүнд байдаг үлгэр домгийн мэт бүх чанарууд нь орчин үеийн шинжлэх ухаанаар нилээд амархан тайлбарлагдана гэж эрдэмтэд үздэг. Гэхдээ эрт цагт нэг өвчин үнэхээр гардаг байсан ба тэр нь бүхэл бүтэн тосгоныг тэр чигээр нь араатан болгодог ба тэдгээр өвчтөнүүд нь линкатропын бүх сонгомол шинж тэмдэгийг агуулдаг байсан байна. Хүн ликантроп хэлбэрээр 7-10 жил амьдрах чадвартай бөгөөд ямар нэгэн үүсэл гарлаас бий болсон өвчин гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрөх хандлага байсаар байна. Учир нь өнөө үед ЛИКАНТРОП гэдэг үг нь эмгэгийн байдлыг нэрлэдэг мэргэжилийн хэллэг ба энэхүү өвчин нь нэг ёсондоо сэтгэл мэдрэлтэй холбоотой гэж үздэг байна. Хувилсан хүний талаархи кино гэхэд л 20-р зууны эхэнд 50 орчим хийгдсэн байдаг байна. Мөн олор арван мянган хүний зохиол яруу найрагт тодорхой хэмжээнмөрөө үлдээдэг байна.
Амьд хүний цус сорох гээд булшнаас гарч ирдэг вампирыг бодуул тэд нөгөө ертөнцийн хүн бус дэлхийн үзэгдэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг байна. Дундад зууны үед хувилсан хүнийг шууд шатаан алдаг байж. Учир нь хувилсан хүнд хазуулсан хүн заавал халдвар авдаг, тэр бүү хэл зарим тохиолдолд гэртээ ямар дайралтанд өртөөгүй хүн хүртэл аймшигтай уур хилэнтэй болох тохиолдол их байсан байна. Хүн вампир болохын тулд түүн лүү ямар нэгэн вампир дайрах ёстой. Харин ликантроп бол ямар ч хүнийг дайрч болох бөгөөд ямар ч аврал түүнд байхгүй гэж ойлгож болно. Эх сурвалжуудын хэлж буйгаар жинхэнэ ликантроп бол бие нь өөрчлөгдөөд зогсохгүй түүний зүрх сэтгэл нь хүртэл араатантай адил болдог байна.
Ликантропын шинж тэмдэг: гадаад байдал нь маш хурдан өөрчлөгдөж, толгой нь их хэмжээгээр өвдөх, их юм идэх хүсэл төрдөг байна. Гар нь хавдаж уртасдаг ба арьсны өвчтэй хүн шиг арьс нь өөрчлөгдөж эхлэнэ. Хувирах үедээ хөлс нь гарч, амьсгал нь давхцаж улмаар хөл нь гуталдаа багтахаа байн хуруунууд нь муруй саруй болно. Дараа нь булчин нь агшиж дотор нь муухайрч ухаан санаа нь бүрэн алдагдаж, цээжинд нь шатаж байгаа юм шиг халуун оргин, хэл нь нугарахаа байж ярих чадвараа алдан багалзуураараа хүржигнэх дуу гаргадаг болно. Энэ үе шатнаас хйош тэрээр хувцсандаа үл баригдах агаад хувцасаа урж тасдан, дөрвөн хөл дээрээ явж түүний бие нь бараан болж бүүдгэр арьсаар хучигдах аж. Хөлийнх нь тавхай хатуурч нүцгэн хүн бол яагаад ч явж чадахгүй газраар чөлөөтэй ярьдаг болно.
Олон янзын ард түмний дунд ликантропын тухай түүнтэй холбоотой ямар нэгэн зүйл одоо ч байсаар..... гэхдээ эдгээр домог, хууч ярианууд нь янз бүрийн үед, янз бүрийн газарт гарч байсан мөртлөө хоорондоо гайхмаар адилхан байдаг бөгөөд ердөө л өчүүхэн бага зүйлээр л хоорондоо ялгагддаг байна.

Энэ одоо хаанаас юунаас үүссэн өвчин бэ? Ликантропууд та нарын дунд байна уу? Монголд ийм хүн байдаг болов уу?Бид чинь Бөрт чоно-н удам угсаа биз дээ...

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш