Монгол улсад амьдарч, ажиллаж буй Хятадуудын тоо үндэсний аюулгүй байдалд аюултай нөхцөл байдалд хэдүйн оржээ.
Хуулиараа бол Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо нийт хүн амын гурван хувь, нэг улсын иргэдийн тоо нэг хувиас хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ гэж үздэг аж.
Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын албан ёсны тоо, баримтаар бол БНХАУ-ын 20 мянган иргэн манай улсад тогтмол оршин сууж буй юм байна.
Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны тоо бөгөөд визны хугацаа нь хэтэрч, нэг ёсондоо "харласан" болон тогтмол хугацаагаар ирж буцдаг, албан ёсны огт зөвшөөрөлгүй амьдарч буй 10 гаруй мянган Хятад бас байж магадгүй гэсэн судлаачдын дүгнэлт байдаг.
Энэ асуудлыг тун удахгүй буюу ирэх долоо хоногт Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Монгол улсын Засгийн Газраар хэлэлцэх бөгөөд 5 сарын 1-нээс эхлэн Хятадаас ажиллах хүч оруулахыг түр хугацаагаар хориглоод буй ажээ.