logo
3 сая төгрөгөөр цэргийн албанаас чөлөөлөгдөнө

3 сая төгрөгөөр цэргийн албанаас чөлөөлөгдөнө

2012/05/04
2012 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 4-6 ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд явуулах бөгөөд 26 нас хүрч цэргийн алба хаагаагүй тохиолдолд 300-400 мянган төгрөг төлж цэргийн алба хаахаас чөлөөлөгдөхийг Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурлаас анхаарууллаа. Мөн хурлаас энэ жилийн цэрэг татлагын үеэр цэргийн насны залуучуудын бие бялдрын хөгжлийн судалгаа хийх шийдвэр гарч, цэргийн алба хаагаад халагдаж ирж байгаа залуусыг ажлын байраар хангах асуудлыг дүүргүүд зохион байгуулахаар болсон байна.
    Энэ жил Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуультой холбогдуулан цэргийн албанд тэнцсэн  залуучуудыг иргэний    үнэмлэхээ авч явахыг Нийслэлийн Цэргийн Штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар үүрэг болголоо.    
Н.Туяа
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш