Усама бен Ладен 2001 оны сүүлээр Америкийн тусгай албаныхнаас болон Тора-Бора уулан дахь афган холбоотнуудаасаа зугтаж чадсанаас хойш АНУ-ын тусгай албаныхан түүнийг хайхад жил бүр олон сая доллар зарцуулсан билээ.
Эцэс төгсгөлд нь тэд “Аль-Каида”-гийн толгойлогчийн мөрөөр түүний гол элч ”кувейт эр” хочитоор дамжуулан оржээ. 1853 онд суурьшиж байсан Английн офицер Жеймс Аббатын нэрээр нэрлэсэн Пакистаны Абботабад хот дахь бен Ладены эдлэнд тэрбээр гэр бүлийн хамт суудаг байв.
Бен Ладеныг Америкийн тэнгисийн цэргийн тусгай албаны отряд устгасны ойн өдөр АНУ-д сэтгүүлч Питер Бергений “Manhunt” буюу “Мөрдлөг” ном гарчээ. Питер 1997 оны гуравдугаар сард “Аль-Каида”-гийн толгойлогчоос Си-Эн-Эн-д зориулан ярилцлага авч байсан, харин түүнийг үхсэний дараа эдлэн газарт нь Пакистаны эрх баригчдын оруулсан анхны гадаад хүн болсон билээ.
Берген уул овоо шиг их баримт бичгүүдтэй танилцаж, бен Ладены ангуучдыг удирдаж байсан бараг бүх америк хүнээс, тэдний дотор, одоогоор нэг ч сэтгүүлч уулзах эрх аваагүй байгаа сөнөөгч отрядын гишүүдээс ярилцлага авсан байна.
Чалх сайжруулах байгалийн гаралтай бүтээгдэхүүн
360 хуудастай номд анхаарал татах хэдэн зүйл оржээ. Жишээ нь, бен Ладен гар бөмбөг тоглохыг үнэхээр хорхойсдог нэгэн байсан бөгөөд сайн дураар өөрийгөө хорьж, өдөр бүр хашаан дотроо гарахаас хэтэрдэггүй тэрбээр бөмбөгөө их л мөрөөсдөг байжээ. Туршлагатай хүний нүдээр харвал бен Ладены хэрхэн залуужиж байгаа, мөн сахлаа будсаныг нь ялган харж болох байсан, гэхдээ тусгай албаныхан устгах ажиллагааны объектоос “Just for Men” /”Зөвхөн эрэгтэйчүүдэд”/ гэдэг будаг олдсоныг Бергенээс бид олж мэдлээ.
Нас дээр гарсан террорист Абботабадад гурван эхнэрийн хамт амьдраад болоод байсны учир нь тэрбээр хүүхдүүдтэйгээ эелдэг зөөлөн харьцдаг, үзэл бодолдоо тууштай байдаг төдийгүй, виагратай адил үйлчилгээтэй байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох Avena гэдэг бэлдмэл хэрэглэдэгт оршдог байжээ. Бен Ладен химийн гаралтай бүтээгдэхүүнээс зайлсхийж, харин байгалийн гаралтайгаас татгалздаггүй байсан гэнэ.
Дэлхийн зартай террорист бөөрний хүнд өвчтэй байсан гэсэн яриаг Берген номондоо мөн няцаажээ. Үнэндээ тэрбээр тусгай албаныхан харшийнх нь гуравдугаар давхар дахь унтлагын өрөө рүү дайран орж, цээж болон зүүн нүдэнд нь сум зоох хүртэл эрүүл саруул байсан байна.
Бен Ладен, түүний хайрт эхнэр, 29 настай Амаль хоёрын унталгын өрөө агааржуулагчгүй байжээ. Агааржуулагчийг тэрбээр эрс эсэргүүцэж, хэрэггүй тансаглал гэж үздэг байна.
Абботабадад өвөл цастай байдаг хэдий ч бен Ладен, түүний эхнэрүүд, олон хүүхэд, ач зээ нь хийн болхи халаагуур хэрэглэн өвөлждөг байжээ. Тэдний хийн болон цахилгааны төлбөр нь сард дунджаар 50 доллар гардаг аж.
Бен Ладен болон тусдаа нэг давхар байшинд ахынхаа гэр бүлийнхний хамт амьдардаг кувейт эр ямааны мах, сүү, зөгийн бал болон өөрсдийн тарьж ургуулсан ногоог иддэг байв. Эдлэн газартаа долоо хоногт хоёр ямаа гаргаж, төмөр бетонон пинтэй үнээгээ сааж, торонд байдаг 100 орчим тахианыхаа өндгийг өдөр бүр хурааж хэрэглэдэг байна. Дөрвөн метр өндөр төмөр бетонон хашаатай хагас га орчим талбайд зөгий тэжээх тусгай газар байжээ.
Саудын Аравийн тэрбумтны хүү харьцангуй зэрлэгдүү маягаар амьдарч, шаланд гаргасан нүх төдий бие засах газартай байв. Анхны болон хоёр дахь эхнэр нь хоёрдугаар давхарт гал тогоо бүхий өрөөнүүдэд тус тусдаа байсан аж.
Гадаад ертөнцтэй харилцах нь
Олон жил хөл хорин суухдаа бен Ладен чөлөөт цаг ихтэй, өдөрт долоон удаа, өөрөөр хэлбэл, лалын шашинд зааснаас олон удаа мөргөл үйлдэж, хиймэл дагуулын “Аль-Жазира” телевиз үзэж, Би-Би-Си сонсож сүүлийн үеийн мэдээлэл авдаг байжээ.
Байшингийн нэгдүгээр давхарт хоосон ханатай жижиг өрөө байдаг ба тэнд бен Ладен хямд зурагтаар хуучин дүрс бичлэгүүдээ үзэж суудаг байна.
Үнэнч туслах кувейт эр болон түүний ахад бен Ладен сард ойролцоогоор тус бүр 12 мянган рупи өгдөг байж. Энэ нь 100 гаруй доллартой тэнцэх аж. Бергений хэлснээр, энэ нь “Аль-Каида“-гийн толгойлогч даржин байсан төдийгүй тэр үед толгойлогчийн сан бараг хоосорсон байсныг илтгэж байна. Модоо барихгүйн тулд ах, дүү хоёр Абботабад эсвэл ойрхон оршин Равалпинди хотын үнэт эдлэлийн жижиг дэлгүүрүүдэд алтны наймаа эрхлэхээс аргагүй байсан байна.
Тийм нэг нууц журам үйлчилдэг байж. Кувейт эрийн эхнэр Мариам бен Ладенаас хоёрхон алхмын зайтай амьдардаг хэрнээ түүнийг ганц л удаа харсан бөгөөд ямар ч асуулт тавихгүй байх хатуу тушаалыг нөхрөөсөө авсан байна.
Чухам кувейт эр л “Аль-Каида”-гийн бусад зүтгэлтэнд толгойлогчийн илгээлтийг хүргэж, хариуг нь авчирдаг байжээ. Интернэт, утсан харилцааг харьцангуй бага хэрэглэдэг байсан нь ч эрх баригчдын, ялангуяа, Пакистаны цэргийн гол академи байрладаг хатуу дэглэмтэй хотод анхаарал татахгүй байж чадамгүй байлтай.
Бен Ладен нуугдаж буйг энэ улсын удирдагчид мэдэхгүй байсан байж болох талаар Берген ихэд бодсоны эцэст "болох юм" гэсэн дүгнэлттэй хоцорчээ. Нөгөө талаар, Пакистаны цэргийнхэн бүхнийг мэдэж байсан байж болохыг ч тэрбээр үгүйсгэсэнгүй.
Эрүү шүүлт
Кувейт эрийг хэн болохыг тогтооход байцаах ямар арга хэрэглэснийг зохиогч нэг их сонирхоогүй байна. Тагнуулын төв газар /ТТГ/ урьд нь нууц шоронгууддаа эрүү шүүлт хэрэглэдэг байсныг Барак Обама Ерөнхийлөгч болсныхоо дараа болиулжээ.
Даваа гарагт “Вашингтон Пост” сонинд бен Ладеныг ангуучилж байсан үед ТТГ-ын Терроризмтэй тэмцэх төвийг тэргүүлж байсан Хосе Родригесын нийтлэл гарсан байна. Түүний хэлснээр, чухамхүү хатуу чанга аргаар бен Ладен орчин үеийн холбооны хэрэгсэл хэрэглэдэггүй, ганц элчдээ найддаг болохыг ТТГ олж тогтоожээ.
Энэ элчийн хочийг Пакистанд баривчилсан, усанд живүүлэх эрүү шүүлтэд орсон гурван хоригдлын нэг болох, есдүгээр сарын 11-ний террорист ажиллагааг зохион байгуулагч Халид Шейх Мохаммедад мөрдөн байцаагчид хэлсэн байна. Кувейт эр гэдэг нэрийг сонсмогцоо тэрбээр цочролд орж, тийм хүнийг мэдэхгүй гэж хэлсэн боловч дараа нь ТТГ-ын тусгай шоронгийн бусад хоригдолд “элчийн тухай” юу ч ярихгүй байхыг нууцаар мэдэгджээ.
ТТГ кувейт эрийн жинхэнэ нэрийг тогтоож, улмаар хаягийг нь олж мэдсэн байна. Түүнийг бен Ладентай хамт амьдардаг гэдэгт тагнуулчид эхлээд итгэхгүй байжээ. Эдлэн газрын хашаан дотор өдөр бүр брезентэн хучлага дор салхилдаг нууцлаг эрийг “Аль-Каида”-г үүсгэн байгуулагч мөн гэдэгт тэд эцсийн мөч хүртэл 100 хувь итгэж чадахгүй байсан аж. Брезент нь түүнийг Америкийн нисгэгчгүй нисэх онгоц болон тагнуулын хиймэл дагуулаас халхалдаг байжээ.
Гэрийн эзнийг буудсан цэргүүд түүний өндрийг хэмжихийг хүссэн боловч метргүй байсан аж. Тэгээд ойролцоо өндөртэй нэг нь бен Ладены цогцосны хажууд хэвтэж хэмжээ авсан байна.
Эдлэнд буух үеэр Америкийн нэг нисдэг тэрэг хашаан дотор унасныг дараа нь десантчид дэлбэлжээ. “Ноёнтоон би танд 60 сая долларын өртэй байх аа” гэж Абботабадад явуулсан тусгай ажиллагааг удирдсан адмирал Уильям Макрейвен Обамад хошигнон хэлсэн байна.
“Билл, чи Пакистанд 60 саяын нисдэг тэрэг орхисон, бас 1,99 долларын метргүй явсан гэж хэлэх гээд байна уу” гэж Обама хариуд нь хэлжээ хэмээн Би-Би-Си-гийн сэтгүүлч Владимир Козловский бичсэн байна.
З.Амгалан
МОНЦАМЭ