НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Сү Читэй уулзаж, энэ улсад хийгдэх ардчилсан өөрчлөлтүүдийн талаар санал бодлоо солилцсон байна. Тэд мягмар гаригт Янгон хотод хамтарсан мэдэгдэл хийжээ. Бан Ги Мүн Сү Чигийн парламентад ажиллах шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь тэрээр парламентын нөхөн сонгуульд ялалт байгуулсан ч эрх баригчидтай тангараг өргөх асуудал дээр санал зөрөлдсөний улмаас парламентад ажиллахгүй гэж мэдэгдээд байсан юм.
Бан Ги Мүн хэлэхдээ "Улс төрчид зарим нэг асуудал дээр ялгаатай байр суурьтай байдаг, гэхдээ жинхэнэ удирдагч хүн ард түмнийхээ эрх ашгийн төлөө асуудалд уян хатан ханддаг, үүнийг Сү Чигийн гаргасан шийдвэрээс харж болно, тэр парламентад идэвхитэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна" гэжээ.
Сү Чи болон түүний Ардчиллын төлөөх Үндэсний холбоо намын 42 гишүүн лхагва гаригт парламентын гишүүний тангарагаа өргөсөн байна. Тэрээр мэдэгдэхдээ "Бид олон жилийн тэмцлийнхээ туршид уян хатан байдлыг эрхэмлэсээр ирсэн, яагаад гэвэл энэ нь хүч хэрэглэлгүйгээр зорилгодоо хүрэх цорын ганц зам, тиймээс уян хатан байдал бол бидний хувьд шинэ ойлголт биш, бид тангараг өргөхөөр болсон нь ард түмний хүслийг хүндэтгэсэн хэрэг, сонгогчид бидэнд саналаа өгсөн, учир нь тэд биднийг парламентад ажиллахыг хүссэн" гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Сү Чиг Нью-Йоркт айлчлахыг урьсан байна. Бан Ги Мүн даваа гаригт Мьянмарын ерөнхийлөгч Тэйн Сэйнтэй уулзжээ.
Европын холбооны удирдлагууд Мьянмарын эрх баригчдын явуулсан нааштай өөрчлөлт шинэчлэлтүүдийг харгалзан үзэж энэ улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг нэг жилийн хугацаагаар хүчингүй болгоод байгаа юм.
Э.АМАР