Манай улсад хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө авах гэсэн иргэдийн урт дараалал банкнуудын гадаа үүсдэг. Тэгвэл Филиппинд ядуу иргэдэд сардаа 33 доллар хүртэлх мөнгийг тэтгэмж болгон олгодог байна.
Филиппиний хүн ам 100 сая руу дөхөж байгаа. Гэтэл энэ улсын нийт хүн амын 25 хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой амьдарч байна. Өөрөөр хэлбэл 20 сая гаруй Филиппинчүүд ядуусын хороололд оршин сууж байна. Азийн хөгжлийн банкнаас Манила хотод зохион байгуулсан хурлын үеэр орлогын тэгш бус байдлын талаар хөндөн ярилцжээ. Азийн хөгжлийн банкны тогтвортой хөгжил, мэдлэгийн менежментийн асуудал хариуцсан Бинду Лохамигийн хэлснээр азийн зарим орны эдийн засаг өсөлттэй байгаа ч баян хоосны ялгаа нэмэгдэж байгаа юм байна. Хүн ам нь Азийн нийт хүн амын 80 хувийг бүрдүүлдэг 11 улсад ийм тэгш бус байдал газар авч байгаа юм. Эдгээр улсуудыг Хятад, Энэтхэг, Инбдонези зэрэг улсууд тэргүүлж байна.
ОУВС –аас гаргасан тайланд анхааруулснаар Азийн орнуудын эдийн засаг өссөний үр шимийг ядуус төдийлөн хүртэж чадахгүй байгаа юм байна.
Филиппинд ядууст олгож байгаа бага хэмжээний мөнгөн тэтгэмж тэдэнд ач тусаа өгч байгаа юм. Орлого багатай иргэд сардаа 33 доллар хүртэлх мөнгийг авдаг бөгөөд энэ нь тэдний хувьд амь зуулгаа залгуулахад нь ихээхэн тус дэм болж байна.
Э.АМАР