logo
Австрийн Вена хотод хамгийн том бөмбөрийг танилцууллаа

Австрийн Вена хотод хамгийн том бөмбөрийг танилцууллаа

2012/05/04
Аливаа хөгжмийн зэмсгээр тоглоход овор хэмжээ нь тийм ч чухал биш болжээ. Энгийн бөмбөрийг нэг хүн тоглодог. Тэгвэл нийтдээ 1.5 тонн жинтэй эдгээр бөмбөрүүдийг дугаргахын тулд дөрвөн хүн хэрэгтэй. Австрийн Вена хотын цэцэрлэгт хүрээлэнд цугласан иргэд Big Boom нэртэй бөмбөрийн дуугаралтыг  анх удаа сонсчээ.
Бөмбөрчин Петер Линдсбергер бусадтайгаа ижил хэмнэлээр тоглоход амаргүй байлаа гэж хэлсэн байна. Тэрээр ярихдаа "Зүрхэн дэх хэмнэлээ мэдрэх хэрэгтэй, бие биен рүүгээ харахгүй ч гэсэн бусадтайгаа сайн ойлголцох шаардлагатай, маш их бэлтгэл хэрэгтэй" гэжээ.
Дэлхийн хамгийн том бөмбөрийн өндөр нь нийтдээ 6.5 метр, өргөн нь найман метр юм байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш