Хит дуунуудаараа шүтэн бишрэгчдээ үргэлж байлдан дагуулж байдаг поп одууд болох Энрике Иглесиас, Женнифер Лопез болон Пуэрто Рикогоос гаралтай Висин, Яндель нар энэ зун дэлхийн орнуудаар аялан тоглохоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэд Лос Анжелесийн "Боулвард 3" нэртэй шөнийн клубт ирж, аялан тоглолтынхоо талаар зарласан байна.
Женнифер хэлэхдээ "Бид хамтраад шүтэн бишрэгчдийнхээ хүсэн хүлээж буй тоглолтыг хийж, сонсохыг хүсч буй дуунуудыг нь дуулна гэж бодож байна, Латин гаралтай дуучид хамтраад анх удаа дэлхийн орнуудаар аялан тоглолт хийх гэж байна" гэжээ.
Мөн тэрээр аялан тоглолтод дөрвөн настай ихэр хүүхдүүдээ авч явахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Харин Энрике Иглесиас хэлэхдээ тоглолтын үеэр өөрсдийн хит дуунуудаа болон хамтарч дуулсан дуунуудаа дуулна, би Висин, Яндель хоёр болон Женифер Лопезтой хамтарч олон дуу дуулсан гэжээ.
Аялан тоглолт долдугаар сарын 14-нд Канадын Монтреаль хотоос эхэлнэ.
Та бүхэнд поп одууддын гаргасан амжилтуудаас толилуулъя.
Энрике Иглесиас 70 сая гаруй цомог борлуулжээ. Түүний клипүүдийг Youtube сайт дээр давхардсан тоогоор тэрбум гаруй удаа үзсэн байна. Иглесиас Facebook сайт дээр 28 сая шүтэн бишрэгчтэй бөгөөд 2011 оны аялан тоглолтынх нь тасалбар 686.000 хувь зарагджээ.
Женнифер Лопезын цомог 60 сая гаруй хувь зарагдсан байна. Тэрээр Youtube сайтын түүхэнд клипүүд нь хамгийн олон хандалт авсан эмэгтэй дуучнаар шалгарсан билээ. Лопез Твиттер сайт дээр 6.500.000, Facebook сайт дээр 12 сая шүтэн бишрэгчтэй ажээ.
Э.АМАР