2011 оны тавдугаар сарын хоёронд Америкийн тусгай хүчнийхэн Ал-Кайдагийн толгойлогч Осама Бин Ладеныг устгасан билээ. Энэ тусгай ажиллагааны дараа цагаан ордны тэргүүн Барак Обама Америк цэргүүд Бин Ладеныг хөнөөснийг зарласнаас хойш нэр хүнд нь багагүй өссөн. Тусгай ажиллагаанаас хойш яг нэг жилийн дараа Афганистанд айлчлах үеэрээ Обама энэ улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчдад талархлаа илэрхийлсэн байна. Обама Афганд айлчлах талаараа урьдчилан мэдэгдээгүй бөгөөд Чикагод НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болохоос өмнө Афган-Америкийн ирээдүйн харилцааны талаарх зөвшилцөлд гарын үсэг зурахаар хүрэлцэн иржээ.
Тэрээр мэдэгдэхдээ "Америкчуудыг галын шугамаас нэг өдрийн өмнө ч гэсэн татах нь зайлшгүй шаардлагатай байгаа, гэвч бид Афганистанд эхлүүлсэн ажлаа дуусгаж, энэ дайныг хариуцлагатайгаар өндөрлүүлэх ёстой, Америкийг шинэчлэх цаг ирээд байна, Америкчууд аа, бид 10 гаруй жилийн турш дайтлаа, Афганистанд сайн сайхан цаг үе удахгүй ирнэ, Иракийн дайн дууссанаар аюултай бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн тоо 50 хувиар буурсан, дахин олон цэрэг эх орондоо ирнэ" гэжээ.
Ажиглагчдын хэлж байгаагаар Обама дайныг эцэс болгох стратеги баримталж байгаагаа Америкийн сонгогчдод харуулах зорилгоор энэхүү мэдэгдлийг хийсэн аж.
Түүнийг мэдэгдэл хийснээс хэдхэн цагийн дараа нийслэл Кабул хотод болсон халдлагын уршгаар долоон хүн амь үрэгдэж, 17 хүн шархаджээ. Талибууд энэ халдлагыг зохион байгуулснаа хүлээсэн байна.
Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа Америкийн 88.000 цэргийн 23.000 орчим нь энэ зун эх орондоо буцна. Харин 2014 сүүл гэхэд Холбоотны хүчний нийт цэргийн албан хаагчдыг Афганаас гаргах юм. Албаныхны мэдээлснээр АНУ Афганыг НАТО-гийн гишүүн бус гол холбоотноо болгох юм байна.
Э.АМАР