Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцээд тодорхой шийдэлд хүрч амжилгүй завсарлаад байсан чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын сайдыг огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд дэгийн дагуу үгээ хэлэхээр бүртгүүлээд байсан гишүүд уг асуудалтай холбогдуулан саналаа болон өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан ч хувийн гэхээс илүү намын ашиг сонирхлыг хөндсөн маргаан хуралдаанд оролцсон гишүүдийн дунд өрнөв.
2 цаг гаруй мэтгэлцсэн хэлэлцүүлгийн явц санал хураах шатанд хүрэхэд хуралдаанд оролцож буй гишүүдийн ирц хангалттай байсан бөгөөд нийт 71 гишүүн саналаа хураалгаснаас 56.3 хувь нь Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагагүй гэж үзсэнээр энэ өдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн эхний асуудал дуусч дараагийн асуудлуудыг хэлэлцэх боломжтой болсон.