Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталжээ Дээрх нэмэгдэл, мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг ирэх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтсон байна.
“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, ажиллагсдад тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл, мөнгөн урамшлыг сар бүр олгоно.
Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан, үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгох юм.
Алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагад явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа ажилтанд тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувиар тооцсон нэмэгдэл хөлсийг дуудлагаар явсан тохиолдол бүрт олгож байх боллоо.
Энэ шийдвэр нь эрүүл мэндийн салбарынхны ажлын үр дүн дээшилж, тогтвор суурьшилтай, идэвх санаачлагатай, хариуцлагатай байх зэрэг олон хөшүүрэг бий болгоно гэж Засгийн газар үзэж байна.
Түүнчлэн ажиллагсдын үндсэн цалин сард 10-15 хүртэл хувиар нэмэгдэн, нэмэгдлийн дундаж хэмжээ нь үндсэн цалингийн 38 хувь болж, ирэх оноос дундаж цалин нь 600 мянган төгрөгт хүрэх юм байна.