logo
Мянмарын ардчилсан удирдагч парламентад тангараг өргөлөө

Мянмарын ардчилсан удирдагч парламентад тангараг өргөлөө

2012/05/05
Цэргийн эрх мэдлийг эсэргүүцсэнийээ төлөө  улс төрийн хоригдол болж байсан Мянмарын улс төрч ардчиллын бэлэг тэмдэг гэгддэг Аун Сан Сү Чи 24 жилийн дараа анх удаа парламентийн гишүүн болж, төрийн албанд суухаар болсон байна. Нийслэл хот Наяпитав дахь, парламентын лхагва гаригийн хуралдаанаар Аун Сан Сү Чигийн нам болон ерөнхийлөгч Тейн Сейний засгийн газар хооронд зөвшилцөлд хүрч чаджээ. Удаан хугацаанд засгийн эрхэнд байсан Мьянмарын хунтын дэглэм өнгөрсөн жил татан буугдсаны дараа Тейн Сейн засгийн эрхэнд гарсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Мьянмарын эрх баригчид Сан Сү Чиг Парламентад оруулж ирсэн нь олон жилийн ганцаардлаас гарах арга зам, бусад эдийн засгийн хоригуудыг цуцлуулах боломж гэж үзэж байгаа юм. 66 настай ардчилсан намын удирдагч Сү Чи ассемблейд бараг эрх мэдэл байхгүй боловч, хууль тогтоох байгууллагад албан ёсоор дуу хоолойгоо хүргэж, төрийн эрх барих байгууллага дотроос эрх баригчдын бодлогыг шүүмжлэх, өөрийнхөө байр суурийг хүргэх боломжтой болж байгаа юм. Аун Сү Чи тангараг өргөхдөө Үндсэн хуулийг “хамгаалах” гэдэг үг хэлэхээс татгалзсан нь түүний тангараг өргөх ёслол хойшлоход хүрсэн. Энэ нь Ардчиллын төлөөх үндэсний лиг нам (АТҮЛ) улс төрийн анхны томоохон ялагдлаа хүлээсэн гэж хэлж болно. Үүний дараагаар Сү Чи хууль тогтоогчдийн амлалтыг өөрчлөх саналтайгаар парламентэд  гарч ирсэн юм. Хууль тогтоогчдын тангарагт Үндсэн хуулийн “хамгаалагч” гэдэг үгэн дээр санал зөрөлдөж байгаа учир Ардчиллын төлөөх үндэсний лигээс ассемблейд авсан суудалдаа очихоос татгалзжээ. Цэргийн эрх мэдлийг сануулж байгаа учир энэ үгийг “хүндлэх” гэж өөрчлөх хүсэлтэй байгаагаа тус нам илэрхийлсэн юм. Тус улсад цэргийн эрх давамгайлсан хэвээр байгааг энэ жижиг зүйл дээр тэд онцолсон байна .Лхагва гаригт, Сү Чи болон түүний намын ахан дүүс одоохондоо буулт хийхээр шийдэн, эрх баригч нам болон зэвсэгт хүчинтэй хамтран тангаргыг уншжээ. АТҮЛ болон олон улсын нийгэмлэг шударга бус байгааг нь эсэргүүцэн буруушаасны улмаас 2010 онд хууль тогтоох байгууллага өөрчлөлт хийжээ. Ассемблейн 25 хувийг цэргийнхэн томилгоогоор эзлэн суудаг.  Энэ  бүтцийг тэд өөрчлөх хүсэлтэй ч парламентын цөөнх учир Сү Чигийн толгойлсон сөрөг хүчнийхэн хүссэн өөрчлөлтөө хийхэд хүч мөхөсдөж байгаа  юм. Цэргийнхэн парламентад маш их эрх мэдэлтэй байдаг байна. Бүтцэд өөрчлөлт хийхийн тулд 75 хувийн олонхи хэрэгтэй. Тэгэхээр цэргийн байгууллагын зөвшөөрөл дэмжлэг байхгүй бол энэ нь боломжгүй гэсэн үг юм. Сү Чи нь үзэл санааныхаа улмаас улс төрийн хоригдол болж, сүүлийн хорь гаруй жил гэрийн хорионд байсан. Харин түүний төрийн эрхэнд гарсан явдал нь хэний ч төсөөлж байгаагүй хэрэг болсон юм. 1991 онд Нобелийн шагнал хүртсэн тэрээр 2010 оны сүүлээр  суллагдсан байна. Харин түүнийг 18-хан сарын дотор ардчиллыг дэмжигчээс ассемблейн гишүүн болж чадна гэдгийг гадарлах хүн цөөн байсан байх. Ирэх 3 жилд, АТҮН нь 2015 оны үндэсний сонгуульд хэрхэн оролцохоо тодорхойлох ажил үлдлээ. Хэдийгээр АТҮН цэргийнхнийг хол давуугаар ялах төлөвтэй байгаа боловч 1990 онд үнэмлэхүй ялалт байгуулсан ч цэргийн хүчнийхэн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч түүнийг барьж хорьсон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш