logo
Барак Обама болон Митт Ромни нар бие биен рүүгээ дайрсаар байна

Барак Обама болон Митт Ромни нар бие биен рүүгээ дайрсаар байна

2012/05/05
Цагаан ордны тэргүүн Барак Обама болон Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромни нар сонгуулийн кампанит ажилдаа ороод удаагүй байна. Тэдний гол өрсөлдөөн Америкийн эдийн засгийн талаар авч хэрэгжүүлэх  бодлого, тэдний мөрийн хөтөлбөр байгаа.  Митт Ромни Обамагийн авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлогын эсрэг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа. Харин Обамагийн хувьд тэрээр Осама Бин Ладенг олж устгасан болон хэлсэн амандаа хүрч Афганаас цэргээ гаргаж байгаагаараа шоудаж байгаа гэж хэлж болно. Тэрээр АНУ сүүлийн 10-аад жил гадаад улсуудын дайн мөргөлдөөн зөрчил, тэмцэлд оролцон эдийн засгаа туйлдуулсан. Харин одоо эдийн засгаа өөд татах цаг ирлээ гэсэн өнгө аястайгаар  сонгуулийн кампанит ажлаа явуулж байгаа юм.  Ромни Обамаг гадаад бодлогодоо хэт их буулт хийж, гадны улсуудад хэт найр тавьсан сул дорой бодлого явуулж байна гэж шүүмжилж байгаа. Ромни өөрийн цахим хуудсанд Обамагийн биелүүлж чадаагүй зарим амлалтууыг байрлуулж түүний эсрэг цахим мэдээллийн аргаар дайрч байгаа. Харин Ардчилагчид хариуд нь Ромниг Швейцарийн банкинд данстай. Америкчуудын ажлын байрыг хилийн чанадад гаргаж байна гэж шүүмжилж байгаа юм. Обамаг дэмжигчид Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад нэрээ татсан, конгрессийн спикер байсан Гингричийн Ромнигийн эсрэг дайрч байгаа мэтгэлцээнийг эвтгэйхэн эвлүүлээд Ромнигийн эсрэг ашиглаж байна. Учир нь Гингрич сонгуулиас нэрээ татаж байгаагаа мэдэгдэж байхдаа нэг намын гишүүнээ дэмжихийн оронд Ромниг худалчаар нь дуудаж, Ромнигийн дэмжигч биш гэдгээ харуулсан юм. Ямартай ч Цагаан ордны тэргүүн Барак Обама болон Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромни нар өөр өөрсдийн арга барил, бодлого хөтөлбөрөөр өрсөлдөж бие биен рүүгээ дайрсаар байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 сард болно. Сонгогдсон ерөнхийлөгч ирэх 1 сард танагараг өргөж, албаа хүлээж авах юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш