Филиппин охин Данте Кампилан 14 настай. Тэрбээр сургуульд явахын оронд чихрийн нишингийн талбай дээр өдөрт 7 цаг хөл нүцгэн ажилладаг. Данте сургуульд явмаар байгаа боловч амьдралын боломжгүй. Алвик Жэмс 13 настай 1-р ангиасаа сургуулиа орхисон. Эдгээр хүүхдүүд ар гэрээ тэжээх мөнгө олох гэж чихрийн нишингийн талбай дээр өдөржингөө ажиллаж байна. Гэхдээ Филиппиний хөдөлмөрийн хуулиар ийм бага насны хүүхэд тэр тусмаа ингэж олон цагаар ажиллах нь хууль бус юм байна. Тэгэхээр ажил олгогч эзэд нь хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа болж таарч байна. Гэхдээ газрын эзний ярьж байгаагаар тааруу амьдралтай айлын эцэг эх нь хүүхдүүдээ ажиллуулахыг гуйдаг гэж байна. Энэ талбай дээр сургууль завсардсан олон хүүхэд ажиллаж байна. Тэд сургуульгүй боловсролгүй тул цаашдаа ирээдүйд чихрийн нишингийн талбай дээр ажиллахаас өөр ажил олдохгүй гэсэн үг. Эдгээр хүүхдүүдийн хөдөлмөрөөр бий болсон элсэн чихэр дэлхийн зах зээл дээр зарагддаг. Бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний зүйл, ундаа гээд чихэргүй зүйл бараг байхгүй. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын гаргасан судалгаагаар Филиппинд 2.4 сая насанд хүрээгүй хүүхэд ажил хийж байна. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь ядуурал ихтэй хөдөө орон нутагт амьдардаг. Эцэг эх нь хүүхдүүдээ ажиллахыг шаарддаг. Мөн олон хүүхэд амь насанд аюултай хүнд нөхцөлд ажиллаж байна. нүүрс хагалж ялгахад агаарт үртэс, тоос шороо дэгддэг. Филиппиний Засгийн газар бага насны хүүхдийг хөдөлмөр эрхлэх байдлыг зогсоохоор аян өрнүүлээд байгаа. Тэд 2015 он гэхэд хүүхдийн хүнд хөдөлмөр эрхэлж байгаа явдлыг багасгаж, 75 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байна. Гэхдээ хөдөө орон нутагт ядуурал газар аваад байгаа болохоор хүүхдүүдийг шууд ажил хийхийг нь болиулах боломжгүй. Тиймээс ядуурлыг бууруулахын тулд тэдэнд боловсрол олгох хэрэгтэй байгаа. Филиппиний элсэн чихэр болон Кока Коланы компани уг бүс нутагт ЕБС барьж байна. Кока Кола компани албан ёсоор мэдэгдэл гаргаж, дэлхийн аль ч үйлдвэр салбартаа хүүхдийн хөдөлмөрийг ашиглахгүй гэж мэдэгдсэн байна. Ялангуяа Филиппиний чихрийн нишингийн талбай дээр ажиллаж байгаа хүүхдүүдийг боловсролын систэмд хамруулж байгаа компани аж ахуй нэгжийг дэмжиж ажиллана гэсэн байна. Филиппиний Минданао суурингийн хүүхдүүд 7 хоногт 2 өдөр л сургуульд явж бусад өдөр нь талбай дээр ажилладаг байна. Данте Кампилан өдөржин ажиллаж 3 доллар 50 цент олж гэрийнхэндээ өгдөг байна. Тэрээр өсч том болоод чихрийн нишингийн талбай дээр ажиллахгүй гэж өөртөө амлаж байна.
Shuum.mn
Shuum.mn