logo
“5 сарын 1” -нд  Германд эсэргүүцлийн цуглаан болжээ

“5 сарын 1” -нд Германд эсэргүүцлийн цуглаан болжээ

2012/05/05
5 сарын 1 бол дэлхийн ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр.  Ихэнх улсууд Майн баярыг ажилчдын өдөр болгон тэмдэглэсэн бол зарим газар жагсаал цуглаан мөргөлдөөн болон хувирсан байна. Германы Хамбург болон Берлин  хотод эхэлсэн тайван жагсаал цуглаан  цагдаа болон жагсагчдын хоорондын мөргөлдөөн болон хувирсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Берлинд болсон жагсаал цуглаанд 10 мянга гаруй хүн оролцсон. Тэдний аюулгүй байдлыг хамгаалж, зохицуулахаар 7 мянга орчим цагдаагийн албан хаагч ажилласан байна. Жагсагчид Европын эдийн засгийн хямрал Герман иргэдийн нуруун дээрх хүнд ачаа болж байгаад дургүйцэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Жагсаалд мөн радикал үзэлт бүлгүүд ч оролцжээ. Тэд Берлины Еврейчүүдийн музей руу дайрчээ. Иймэрхүү жагсаал мөн бусад хотуудад ч болжээ. Цагдаа нар даралтат ус ашиглан жагсаал цуглааныг дарсан байна. Азаар жагсагчид гэмтэж бэртээгүй. Харин 2 цагдаагийн албан хаагч гэмтжээ. Дэлхийн ихэнх улсууд 5 сарын 1-ийг ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Ялангуяа хуучин социалсит лагерьт багтаж байсан орнууд өргөнөөр тэмдэглэж байсан юм. Харин одоо Майн баяраар зүүний чиг баримжаатай улс төрийн эвсэл, үйлдвэрчний холбоод ажилчдын эрх  ашгийг хамгаалахыг уриалж жагсдаг болсон байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш