Дэлхий дээр хамгийн хямд шатахуун хаана байдаг вэ? АНУ-уу?, Иран уу? Саудын Араб уу? Тэгвэл Венесуэлд 10 галлон буюу ойролцоогоор 40 литр шатахуун авахад 4 Венесуэл булевар буюу нэг доллраын үнэтэй байна. Өөрөөр хэлбэл 1 литрт шатахуун 0.02 цент юм. Жийп машин 80 орчим литрийн шатахууны банктай гэвэл 2 доллар буюу ойролцоогоор 2600 төгрөгөөр банкаа дүүргэж болох нь байна. Газрын тосоор баян орон ингэхээс ч яахав гэж бодож болох юм. Венесуэл улсын засгийн газар нефтийн бүтээгдэхүүнд хамгийн их татаас өгч тэр аяаар Венесуэлчүүд дэлхий дээр хамгийн хямд шатахуун хэрэглэж байна. Тиймээс Венесуэлчүүдийн хувьд шатахуун хэмнэх, цахилгаан хөдөлгүүртэй машин унах, эсвэл агаарын бохирдлыг бууруулахын тулд байгалийн хийгээр ажилладаг автомашин хэрэглэх гэсэн ойлголт байхгүй. Гэсэн ч Венесуэлийн ард иргэд хямд шатахуунд сэтгэл ханахгүй байна. Тэд шатахууны үнэ болон бусад өргөн хэрэглээний бараа өсч байгаад сэтгэл дундуур байна. Учир нь Венесуэлд шатахууны үнээс хамааралгүйгээр амьдралын өртөг өндөр, инфляц өссөөр байгаа юм байна. Гэхдээ л тэнд дэлхий нийтийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа эрчим хүчний асуудал, шатахуун хямд байна. Та 2 доллар төлөөд машиныхаа банкийг дүүргэж болно. Эсвэл нэг ширхэг шоколад авч худалдан авч болно. Бензин хямд байдаг учир хэрэглэгчид шатахуун түгээгүүрийн ажилчдад гарын мөнгө өгдөг. Гэхдээ зарим учир мэдэх хүмүүс шатахуун хэт хямд байх нь эдийн засагт сөрөг талтай гэж үзэж байна. Учир нь мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар Венесуэл улс нефтийн бүтээгдэхүүний татаасанд улсаас жилд 12-15 тэрбум доллар зарцуулдаг байна. Венесуэл улсад нефть олборлолтоос олох ашиг гэж байхгүй. Шатахуун их зарцуулдаг гэгддэг Хаммер машины банкийг дүүргэхэд 100 литр шатахуун орно. Энэ нь АНУ-д 100 доллар, Европт 200 доллар болно. Харин Венесуэлд дөнгөж 2 доллар. Шатахуунд улсаас татаас өгч хямд байлгаж байгаа нь ард иргэдэд сайхан зүйл боловч улс орны эдийн засагт тийм ч таатай зүйл биш гэж эдийн засагчид үзэж байна. Ерөнхийлөгч Уго Чавесын 21-р зууны шинэ социализмыг цогцлоох их үйлсийн үр дүнд Венесуэлийн ард иргэд дэлхий дээр хамгийн хямд шатахуун хэрэглэж байна.
Shuum.mn
Shuum.mn