Сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхэн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн талаар энэ улсад ажиллаж байгаа НҮБ-ын цэргийн ажиглагчид мэдээлсэн хэмээн НҮБ-ын энхийг сахиулах албаны дарга Херве Ладсус мягмар гаригт мэдэгдсэн байна. Тэрээр бүх хүчирхийллийг нэн даруй зогсоохыг шаарджээ.
Ладсус сөргөлдөгч талуудын аль нь тохиролцоог хамгийн ихээр зөрчсөн талаар мэдэгдэхээс татгалзсан байна.
НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннаны зуучилсан энхийн төлөвлөгөөний дагуу хот тосгонуудаас цэрэг, танкаа гаргасан хэмээн Сирийн засгийн газар мэдэгдэж байсан ч их буу, хуягт танк зэрэг олон тооны хүнд зэр зэвсэг хүн ам суурьшсан газруудад байгааг зэвсэггүй ажиглагчид баталж байсныг Ладсус мэдэгджээ.
НҮБ-ын тооцоогоор Сири улсад бослого гарснаас хойш 9000 гаруй хүн амь эрсдээд байна. Сири дэхь халуун цэгүүд болоод байгаа Дамаск, Хомс, Хамс, Дараа, Идлиб гэсэн таван газарт хорин дөрвөн ажиглагчид ажиллаж байна хэмээн Ладсус хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
Түүний хэлснээр ажиглагч тухайн газар бүртээ өдрийн турш, шаардлагатай тохиолдолд шөнөөр хөдөлгөөнт эргүүл хийн ажиллаж байна.
Түүнчлэн өдөр тутам шинэ мэдээ дамжуулах зорилготой бэлтгэгдэж буй 150 орчим ажиглагчид НҮБ-д харъяалагдаж байгаа ч 5 сарын сүүл гэхэд Сири дэхь эрх бүхий нийт ажиглагчдын тоог 300 болгож өсгөхөөр зориж байна гэжээ.
Сирид ажиглагчдад виз олгох шаардлагатай байгаа ч одоогоор гурван ажиглагчид шалтгаангүйгээр виз олгохоос татгалзсныг Ладсус мэдээлсэн. Харин тэрээр тэдгээр ажиглагчдын яс үндэсийг мэдэгдэхээс татгалзжээ.
Мягмар гаригт Туркийн хилийн ойролцоох хөдөө аж ахуйн тосгонд Сирийн цэргийн хүчнийхэн мина тэслэн 10 хүний амь хохироосон бөгөөд тэдний дунд хоёр хүүхэд байсан талаар идэвхтэнүүд мэдээлжээ.
Shuum.mn