logo
Филиппины борчууд хог түүж амиа зогоож байна

Филиппины борчууд хог түүж амиа зогоож байна

2012/05/05
Филиппинчүүдийн хувьд шарсан тахиа гэдэг бол амтархан иддэг түргэн хоол. Рестораны хоолны үлдэгдэл хогийн саванд хаягдана. Шөнө болоход ресторан хоолны газрууд хаагдана. Харин энэ үеэр хотын өөр амьдрал эхэлнэ. Хоол ундны үлдэгдэл түүгчид ажилдаа гарч хоол хүнсний үлдэгдэл түүж, цуглуулна. Хог түүгч Фелипа Фабон 1 ам.долларртай тэнцэх мөнгө төлөөд хоолны үлдэгдлийг худалдаж авна. Гэхдээ гудамжны золбин муур гэж нэг өрсөлдөгч бий. Дараа нь үлдэгдэл тахианы махыг яснаас нь салган уутанд нямбаалан хийж гэр лүүгээ авч одно. Маргааш нь тэрээр хоолны үлдэгдэл сул махыг орлого бага иргэдэд худалдана. Хогийн цэг дээр амьдардаг орлоггүй иргэд нэг уут махыг 5 центээр худалдаж аавна. Худалдан авагчид махыг дахин угааж, ариутган, ногоотой хольж хуураад нэг удаагийн хоол болгон иднэ.  Борчуудын амьдарч байгаа газар хоог түүгчдийн оромж байдаг. Харин хажуугаар нь хог хөглөрнө. Филиппиний нийслэл Манила хотын тэнгэр багандсан байшингуудаас гадагш 30 минут явах газарт хогийн цэг байдаг. Хог түүгчид хот руу орж хоол хүнс авах шаардлагагүй. Хогны машинууд хог аваад ирнэ. Нийгмийн ажилтан Мелисса Алипалогийн ярьж байгаагаар тэдэнд ажил төрөл олдоггүй учраас хогийн цэг дээр амьдарч эхэлдэг. Мелисса хогийн цэг  дээр амьдардаг хүүхдүүдийг нийгэмшүүлж тэдэнд зориулсан сургууль хүртэл бариулжээ. Гэхдээ тэдэнд ном хомс. Сургуулийн хүүхдүүд өдөрт 2 удаа хооллодог. Гэхдээ сайн үйлстнүүдэд санхүүжилт олно гэдэг хамгийн хүнд асуудал. Хогийн цэг дээр амьдарч байгаа хүмүүс ямар нэгэн шалтгаан дурдсангүй. Тэд хоосон хонохгүйн тулд хоолны үлдэгдэл түүж, идэж амь зогоож байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш