Эдийн засаг хүнд, хүмүүс ажилдаа тогтож үлдэх нь эргэлзээтэй, моргежийнхээ зээлийг төлж чадах эсэх нь асуудалтай эргэлзээтэй байгаа энэ хүнд үед Америкийн Колорадод амьдардаг нэгэн хос сонирхолтой арга сэдэж олжээ. Тэр нь нүүдлийн модон байшин. Түүний байшин 38 м2 хэмжээтэй бяцхан нүүдлийн байшин. Байшингийн өргөн ачааны машины ачаанаас өргөнгүй. Зам дээр яг таарна. Тэд өндөр үнээр байшин худалдаж авч сар болгон моргэжийн зээл төлж байхын оронд өөрсдөө модоор жижигхэн зөөврийн байшин хийгээд түүндээ амьдрах нь илүү гэж үзэж байна. Тэд хямд үнээр хотоос зайдуу дуу чимээ багатай жижгхэн газар худалдаж аваад түүн дээрээ байшингаа тавина. Тэдний байшин дотроо шүршүүр, бие засах өрөө, гал тогооны хэсэг гээд жижиг л болохоос бараг бүх юм бий. Хэдийгээр байшиндаа дураараа сэлгүүцэх зайгүй ч хямд, авсаархан. Дуртай газар луугаа зөөж аваачиж болно. Хүсвэл тэд ууланд зугаалагаар явахдаа ч байшингаа аваад явж болох юм байна.
Shuum.mn
Shuum.mn