2011 онд Арабын ертөнцөд нийгмийн хувьсгал болсон. Ихэнх улсууд олон жил засгийн эрхэнд суусан дарангуйлагч удирдагчдаа түлхэн унагасан. Нийгмийн хувьд эрх чөлөөгөө олж авсан юм. Гэхдээ хувьсгал хийгээд байдал дээрдсэн үү гэдэг нь тусдаа асуудал юм. Учир нь аливаа хувьсгал өөрчлөлтийн дараа тухайн улсын эдийн засаг сүйрсэн байдаг. Хувьсгал гарсан орнуудад ажилгүйдлийн төвшин 10-11 хувь, залуучуудын дунд ажилгүйдлийн төвшин 25 хувь, 25 наснаас доош хүмүүсийн 60 хувь нь ажилгүй байна гэсэн тоо баримт гарсан байна. Тунисын хувьд ажилгүйдлийн тоо өсч байгаа нь шинэ эрх баригчдын санааг илүү ихээр зовоож байгаа. Дэлхийн банкны Эдийн засагчдын үзэж байгаагаар 2020 он гэхэд Ойрхи Дорнодод 100 сая ажлын байр шаардлагатай байгаа юм байна. Газрын тосны импорт 2.2 хувь, экспорт 4.8 хувь байна. Өөрөөр хэлбэл Ойрхи Дорнодын газрын тос Импортлогч орнууд өндөр үнэтэй газрын тосноос болж эдийн засаг нь туйлдаж байгаа. Харин экспортлогч орнуудад өндөр үнэ таатай байгаа гэсэн үг юм. Үүнийг дагаад ажилгүйдэл нэмэгддэг сул талтай юм. Тиймээс газрын тос экспортлогч орнууд олсон мөнгөө ажлын байрыг нэмэгдүүлэх салбарт зарцуулах хэрэгтэй аж. Тэгэхээр Арабын хувьсгал нийгэм үзэл санааны хувьд эрх чөлөөг авчирсан ч эдийн засгийн хувьд хувьсгал гарахаас өмнөхөөс дорджээ.
Shuum.mn
Shuum.mn