Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээрээ арслан болон бусад араатан амьтан хооллодог болоо юу даа? Амьтны хүрээлэнд очсон эцэг эхчүүд шилний цаана байгаа араатан амьтны өмнө бяцхан хүүхдээ тавиад зугаацаж, цэнгэн бахаа хангаж байгаа дүрс олныг бид харсан.
Америкийн Орегон мужийн амьтны хүрээлэнгийн өлсгөлөн эм арслан шилний цаанаас учраа мэдэхгүй бяцхан хүүхдийг идэхээр завдаж байгаа дүрс бичлэгийг хүүхдийн эцэг эх бичиж авчээ. Ээж нь хүүгийнхээ энэ бичлэгийг YouTube-д тавьсны дараа олон хүний хандалт авчээ. Арслан шилний цаанаас амаа ангайгаад яг л олзоо барьж байгаа юм шиг самардаж, дайрч байсан. Харин 1 настай Жак хүү юу ч болсон шинжгүй арсланг нэг харчихаад суугаад байж. Үзэгчид сайн анзаарсан бол бяцхан хүүд арслангийн амтархан иддэг эрээн тахины эрээн хувцас өмсүүлсэн байгаа. Ээж нь сүүлд 3 см орчим зузаантай шил байсан учир санаа зовоогүй. Зүгээр л хүү нь аварга амьтантай хамт байх нь өхөөрдөм харагдсан учир болсон явдлыг бичиж авснаа ярьсан байна.
Бусад бичлэгт ч мөн хүүхдээ аварга муурнуудтай тоглуулж байгаа дүрс бичигдсэн байна. Хамгийн гол нь бага насны хүүхдүүд аварга том махчин амьтдын аюулыг мэдэхгүй. Зүгээр л тэдэнтэй тоглох нь сонирхолтой байдаг байна. Гэхдээ мэдээж зарим нь айж цочно. Шил хагараад араатан амьтан гараад ирвэл яанаа гэж зарим үзэгчид бодож байгаа байх. Тэгвэл амьтны хүрээлэнгийн ажилтнуудын ярьж байгаагаар зориулалтын шил олон удаа туршигдсан маш бат бөх байдаг. Тэгээд ч хагарсан ч автомашины шил шиг жижиг хэсэг болж хоорондоо барьцалдсан цавуутай байдаг учир амьтан шилнээсээ гарч ирэх боломжгүй юм байна. Атланта мужийн нэгэн амьтны хүрээлэнгийн сармагчин хамгаалалтын шил хагалж, цуулсан тохиолдол гарсан. Гэхдээ шилний цаана байсан амьтан гарч ирэх боломжгүй байсан юм.
Shuum.mn