logo
Хятадын тэрс үзэлтэн Чен Гуанчен АНУ-аас тусламж хүсчээ

Хятадын тэрс үзэлтэн Чен Гуанчен АНУ-аас тусламж хүсчээ

2012/05/05
Вашингтон, Бээжин хоорондын дипломат харилцаан дахь мухардалын төв болоод байгаа идэвхтэн пүрэв гаригт гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байгаа учраас Хятад улсад цаашид амьдрахыг хүсэхгүй байна гэжээ.
Нутгийн албаны хүмүүсийн дургүйцлийг төрүүлж тосгондоо 20 сар гэрийн хорионд байж байгаад зугтсан хар бараан үеийн дараа хараагүй, тэрс үзэлтэн хуульч Чен Гуанчен Бээжин дэхь АНУ-ын элчин сайдын яаманд зургаан өдөр байрлалаа.  Ченийг өөр мужид шилжүүлэн суулгах талаар Хятадын эрх бүхий хүмүүстэй уулзаж яриа хэлэлцээр хийлээ хэмээн АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэх үеэр Чен олны өмнө ил гарч ирсэн байна.
Гэр бүлийнх нь хамт Зүүн хойд эргийн Тианжин хотод шилжүүлэн суулгах Хятадын засгийн газрын саналыг Чен эхлээд хүлээн зөвшөөрч байсан ч зүүн Шендон мужийн дарамтлагч хүмүүсээс гэр бүлийг нь хамгаалахад хангалттай хол байж чадахгүй  байна гэж саяхан мэдэгджээ. Тэрээр эхнэр, хоёр хүүхэдтэй нь хамт хилийн чанадад гаргаж өгөхийг АНУ-аас хүссэн байна. Мөн бэлэвсэн эхээ ч бас хамт авч гарахыг хүсчээ.
Чений зугтаж байх үедээ бэртээсэн хөлөө эмчлүүлж буй Бээжин дэхь Чаоянг эмнэлгийн гадаа хэвлэл мэдээллийнхэн бүтэн өдрийн турш байжээ. Түүний хамгаалалтыг нэвтлэхийг завдсан зарим сурвалжлагчдыг цагдаа нар албадан гаргалаа.
Чен элчингийн байранд байх үедээ улс төрийн орогнол хүсч байгаагүй, харин түүний “сэтгэл зүрх зарим талаараа өөрчлөгдөж” байсан нь илэрхий харагдаж байсан гэж Хятад улсад оршин суудаг АНУ-ын элчин сайд Гари Лок АВС –д өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Тэрээр, АНУ–ын элчингийн ажилчид Чений хүсэлтийг хүлээж авч ярилцахдаа бэлэн байна гэж нэмж хэллээ.
Тэрс үзэлтэн Чен Шендон мужийн Доншигу тосгон дахь гэртээ гэрийн хорионий 20 сарыг өнгөрүүлснийхээ дараа  оргон АНУ-ын элчингийн байранд хоргодож байсан юм. Тэрээр гэртээ эхнэр Юун Вэжин, эхнэрийнх эх болон зургаан настай охин Кесигийн хамт амьдарч байжээ.
Чений арван настай хүү Кери гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаггүй бөгөөд Чен хүүгээ харалгүй жил болсон байна. Орон  нутгийн албаны хүмүүс хүүг нь салгаж ээжийнх нь эмээгийн гэр лүү явуулсан болохыг Чений өмгөөлөгч мэдэгджээ.
2006 онд орон нутгийн албаны хүмүүс түүний дэмжигчдийг худлаа хэлсэн хэмээн  гүтгэснийг Чен буруушаасныхаа дараа дөрвөн жилийг шоронд өнгөрүүлсэн юм.
Хэдийгээр Чен хоригдох хугацаагаа бүрэн эдлэн суллагдсан боловч албаны хүмүүс түүний гэр бүл, эхнэр, бэлэвсэн эх, хүүхдийг зодож занчих гэх мэтээр туйлдуулж зовоосоор байжээ. 2011 оны нэг сард түүний эхнэр Юун гэр бүлийхнийг нь хянаж цагдахын тулд албаны хүмүүсийн  тогтоосон булангуудаа үзүүлсэн гэрийнхээ бичлэгийг хийжээ.
Нийтийн интернет сайтад бичлэгээ тавьсаны дараа 2011 оны хоёр сарын 18-нд тэднийг тосгоноос нууцаар гаргаж хоёр цагийн турш зодон хавирганы яс, хамар хугарч байсныг захиандаа тодорхойлжээ.
Лхагва гаригт Чаоянг эмнэлэг дээр Чен хүү болон гэр бүлийнхэнтэй дахин уулзлаа. Гэр бүлийнхэнтэйгээ эргэн нэгдэх энэ уулзалтыг АНУ-ын ялалтаар тодорхойлж байсан боловч элчингийн байрнаас гарсан нь шахалтан доор хийгдсэн тохиролцоо байсныг Чен саяхан мэдэгджээ. Тэрээр Хятадын засгийн газар түүний гэр бүлийг хөдөө тосгон руу нь явуул гэж сүрдүүлж байсан учраас АНУ-ын элчингийн ажилчид байрыг орхихыг шаардсан гэж хэлжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон болон бусад АНУ-ын албаны хүмүүс Хятад улсад эдийн засаг, улс төрийн талаар хаилцан яриа хийх үеэр Ченд хэрхэн туслах талаар бас оруулжээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш