logo
Филиппин эхчүүд хүүхдийг “үйлдвэрлэж байна”

Филиппин эхчүүд хүүхдийг “үйлдвэрлэж байна”

2012/05/05
Филиппины Манила хотын төвийн нэгэн эмнэлэгт хүүхэд төрж байна. Жанет Леопардас олон цаг дуншсаны эцэст охин хүүхэдтэй боллоо. Энэ охин түүний 9 дэх хүүхэд юм. Католик голдуу шашинтай Филиппин улсад жилд 2 сая хүүхэд мэндэлж байна. Гэхдээ шинээр мэндэлсэн ихэнх хүүхдүүдийн эцэг эх амжиргааны төвшнөөс доогуур амьдралтай. Аливаа улсын хүн ам нэмэгдэх нь сайн хэрэг боловч хүн амын 1/3 нь ядуурлын төвшнөөс доогуур амьдардарч байгаа Филиппин улсын хувьд хүнд асуудал юм. Католик сүмийн ажилтан Мелвин Кастрогийн ярьж байгаагаар аливаа улс хүчирхэг эдийн засагтай байж байж, боловсрол, эрүүл мэнд болон бусад нийгмийн асуудлаа шийдвэрлэдэг юм байна.  Католик сүмийн сургааль номлолоор бол үр хөндүүлэх нь гэм нүгэлд тооцогддог. Харин засгийн газар үр хөндүүлэхийх хориглоогүй байдаг байна. Гэр бүл төлөвлөлтийн газрууд их байдаг боловч нөхөн үржихүйн мэдлэг бага байдгаас хүсээгүй жирэмслэлт их байдаг байна. Мэргэжлийн хүмүүсийн гаргасан судалгаагаар хэдийгээр нийт эхчүүдийн 90 хувьд нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой боловч Филиппин эхчүүдийн 11 хувь нь төрөлтийн хүндрэлээс болж нас барж байгаа юм байна. Филиппины ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны ажилтан Елизабет Ангсиокогийн ярьж байгаагаар тарчиг амьдралтай эмэгтэйчүүд төрөхдөө эндэж амь насаа алдаж байгаа нь засгийн газрын буруу юм байна. Төр эдгээр эмэгтэйчүүдийг хамгаалалтандаа авах ёстой гэлээ. Филиппиний парламент үр хөндөлтийг хориглосон нөхөн үржихүйн тухай хууль батлахаар зэхэж байгаа. Бусад улсуудын хувьд хэн нэгэнд хүчирхийлүүлсэн эсвэл бэлгийн боолчлолд өртсөн зэргээс бусад тохиолдолд үр хөндүүлэхийг хориглосон хуультай байдаг байна. Улс орон хүн ам ихтэй байх хэрэгтэй байдаг. Гэтэл төрсөн хүүхдүүдийг хүлээж авах эмнэлэг хангалтгүй, эцэг эхчүүд нь ажилгүй, ядуу буурай амьдралтай бол мөн хэцүү. Тиймээс улс төрчдийн хувьд үржихүйн тухай хууль батлах нь хүндрэлтэй асуудлуудын нэг юм. Жанет Леопардасын нөхөр ажилгүй. Тэд 9 хүүхдээ өсгөнө гэдэг нь хүнд асуудал болж байна. Хүн амын өсөлтөөр дэлхийд Африк тив тэр дундаа Нигер улс тэргүүлж байна. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш