Францын Социалист намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Франсуа Олланд сонгуулийн сурталчилгааны ажлаа үргэлжлүүлэн Тулус хотод ирж сонгогчидтойгоо уулзлаа. Тэрээр ням гаригт болох сонгуульд ялалт байгуулахдаа итгэлтэй байгаагаа мэдэгдээд өрсөлдөгч Саркизогийн улс төрийн бодлого үйл ажиллагааг шүүмжилсэн байна.Тэрээр хэлсэн үгэндээ “Саркози бодлого үйл ажиллагаандаа алдаа гаргасан. Нэгэнт барууны намыг дэмжигчдээс дэмжлэг авч чадахгүй бол итгэл найдвар хүлээж чадахгүй нэр дэвшигч болж хувирч байна” гэж өрсөлдөгчөө шүүмжилсэн байна. Халз мэтгэлцээний дараа Саркозигийн нэр хүнд өсч Олландтай хувиараа ойртож ирсэн байна. Гэсэн ч анхан шатны сунгаанд зүүний чиг баримжаатай нам сонгогчдоос илүү санал авсан учир тэдгээр сонгогчид Олландыг дэмжих магадлал өндөр байгаа юм. Тэрээр хүндлэлгүй, шударга бус байдал, зохион байгуулалтгүй бодлого үйл ажиллагааг олон жил тэвчсэний эцэст бидний цаг үе ирж байна. Би та нарыг төлөөлнө гэж мэдэгдсэн байна. Түүний дэмжигчид нийгмийн баялгийн шударга хуваарилалтыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Улс төр судлаачдын үзэж байгаагаар эдийн засаг хүнд үед Европын ард түмэн болгоомжилж, төсвийн таналт, хувийн хэвшлийг дэмждэг барууны чиг баримжаатай намуудыг дэмжиж байсан. Харин одоо Европын эдийн засаг тогтворжоод эхлэхээр өнгөрсөн хэдэн жилд алдагдсан нийгмийн бодлогыг сэргээх, цаашлаад нийгэмд үүссэн баян хоосны ялгааг багасгах зорилгоор зүүний чиг баримжаатай намыг илүү дэмжих магадлалтай байгаа юм байна. Угаасаа эдийн засгийн өсөлт хэвийн болж, мөнгө хуримтлагдаад ирэхээр ард иргэд байгаа мөнгөөрөө нийгмийн асуудлаа шийдэх эрмэлзэлтэй байдаг байна. Тиймээс энэ удаад Францын ард түмэн нийгмийн чиг баримжаатай бодлого амлаж байгаа Социалист намын Франсуа Олландыг дэмжих магадлалтай байгаа юм байна. Өнгөрсөн Ням гаригт явуулсан урьдчилсан санал асуулгаар Олланд Саркозигаас 5-10 хувиар илүү байгаа. 2-р шатны сонгууль Ням гаригт болно. 2 нэр дэвшигч 50 хувиас дээш санал авч ялалт байгуулах ёстой юм.
Shuum.mn
Shuum.mn