logo
Хошууч генерал Ч.Амарболд, дэд хурандаа О.Зоригт нарыг III эмнэлэгт хэвтүүллээ

Хошууч генерал Ч.Амарболд, дэд хурандаа О.Зоригт нарыг III эмнэлэгт хэвтүүллээ

2012/05/07
“Долдугаар сарын 1”-ний үеэр гэх дөрвөн хүний амь нас хохирсон хэрэгт буруутгагдаж, Урьдчилан саатуулах төвд сар гаруй хугацаанд хоригдож буй цагдаагийн хуучин дарга нарыг Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарын ар гэрийнхний зүгээс тэднийг батлан даалтад гаргах асуудлаар Сүхбаатарын дүүргийн шүүхэд удаа дараа хандсан ч хүсэлтийг хүлээн аваагүй юм.
Харин энэ удаа хошууч генерал Ч.Амарболд, дэд хурандаа О.Зоригт нарын биеийн байдал эрс муудсан тул Сүхбаатар дүүргийн шүүх шүүгдэгчдийн биеийн байдлыг харгалзан үзэж Н.П.Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.
Я.Баяраа
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш