УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй зарим хүмүүс сурталчилгаагаа ил, далд хэдийнэ эхэлжээ. Тэдний нэг нь Монгол Улсын аварга Д.Сумъяабазар гэнэ. МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших гэж гүйж яваа аварга хэзээний тойргоо авчихсан нэр дэвшигч шиг аашилж, сонгуулийн сурталчилгааны ажилдаа оржээ. Түүний хүмүүс 95953666 дугаараас дурын хүн рүүгээ залгаад "Танд нэг минутын зав байна уу. Та МАН-аас нэр дэвшиж байгаа Үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Сумъяабазарыг та таних уу" гэж байна. Аварга Сумъябазар уу гэсэн чинь тийм гэнэ. Тэгэхээр энэ чинь сонгуулийн сурталчилгаа нь эхэлсэн гэсэн үг биш гэж үү.
СЕХ-аас товлосон сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх хугацаа нь болоогүй байгаа. Намууд ч нэр дэвшигчдээ зарлаагүй байхад эрхэм аварга ийн хууль бус сурталчилгаа хийж байгааг бодоход их л яарч байгаа бололтой. Эсвэл аваргад хууль үйлчилдэггүй юм болов уу.