2012 оны сонгууль ойртож намууд хэнийгээ нэр дэвшүүлбэл нэг суудал чирээд ирэх бол гэсэн горьдлого хаана хаанаа тээж эхэллээ. Ялангуяа МАХН-ын дарга Н.Энхбаяр хоригдсонтой холбоотойгоор МАН-ын гишүүд намдаа итгэл алдран, намаасаа гарч МАХН-руу орох явдал мэр сэр гарч байгаа. Энэ хүрээнд МАН-аас 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн жагсаалтад Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар байв. Энэ талаар А.Ж Н.Сувдаас "Хэрэв та УИХ-д сонгогдвол юу хийж чадах вэ, урлагийн салбарт ямар өөрчлөлт авчрах вэ" хэмээн тодрууллаа. Тэрбээр "Энэ талаар огт хэлж ярьсан зүйл байхгүй. Намаас нэрийг тань дэвшүүлэх гэж байна, та зөвшөөрөх үү гэж асуугаагүй тохиолдолд би юу хэлэх вэ дээ. Үнэндээ миний нэр ирэх сонгуульд нэр дэвших хүмүүсийн жагсаалтад байгааг хараад гайхсан" гэв. Үүнээс үзэхэд намууд урлаг, спортын алдартнуудыг намдаа шинээр элслээ, аль эсвэл нэр дэвших боллоо гэж ярьдаг нь хэвшил болоо юу даа. Нэг сарын өмнө л гэхэд Далай аварга Г.Өсөхбаярыг МАХН-д элслээ гэж байсан. Гэтэл үүнийг Далай аварга маань илт үгүйсгэж, олимп хаяанд ирж байхад, юун улс төр, сонгууль манатай юм гэсэн хариулт өгснийг санаж байна. Юутай ч Ардын жүжигчин Н.Сувд ирэх сонгуульд нэр дэвшихгүй ажээ.
Д.Нэргүй
Эх сурвалж: "Нийслэл таймс"
Д.Нэргүй
Эх сурвалж: "Нийслэл таймс"