logo
Бен Ладены цогцсыг олсон гэнэ

Бен Ладены цогцсыг олсон гэнэ

2012/05/08

Америкийн аялагч Билл Уоррен террорист «Аль-Каида» байгууллагын толгойлогч асан Усама бен Ладены цогцсыг олсон гэж мэдэгджээ. Тэрбээр зартай террористын цогцсыг хайхын тулд усан дор экспедици хийхийгхүсч байгаа гэнэ. Үүний 1улд түүнд 200 мянган доллар хэрэгтэй аж. Өдгөө 60 настай эрдэнэсийн хайгуулчин АНУ-ын эрх баригчид бен Ладеныг үнэхээр устгасан гэдэгт саяхныг хүртэл эргэлзэж байжээ.

Гэхдээ одоо тэрбээр түүний цогцос Аравийн тэнгисийн гүнд Энэтхэгийн Сурата хотоос 320 км зайтай газарт байгаа гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэрбээр Пентагонд оорт нь хиймэл дагуулын гэрэл зургуудыг огдөг эх сурвалж байгаа гэж ярьсан байна. Билл хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудад дүн шинжилгээ хийн «Аль-Каида»-гийи толгойлогч асны цогцсыг хайх газрыг олсон ажээ. Аялагчийн мэдээлэгчид бүрэн итгэж болох гэнэ. Түүнээс авсан мэдээллийнхээ тусламжтайгаар 200 орчим живсэн хөлөг онгоцыг олж чадсан гэж Уоррен ярьжээ. Эрдэнэсийн хайгуулчийн хайгуулын ажлаа зургадугаар сард эхлэхээр төлөвлөсөн байна. Тэрбээр цогцсыг долоо хоногийн дотор олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Харин санхүүгийн бэрхшээлээс гадна бен Ладены талаар үнэнийг мэдэхэд Америкийн эрх баригчид саад болж магадгүй гэж болгоомжилж байгаа бегөөд түүгээр ч барахгүй цэргийнхэн түүний хайгуулын хөлөг онгоцыг живүүлэхийг оролдохыг угүйсгэхийн аргагүй хэмээжээ. Уоррен одоогийн байдпаар хэдий хэмжээний мөнгө цуглуулж чадсанаа хэлээгүй байна. Үүний зэрэгцээ Америкийн биологичдийн бүлэг Африкт хийх судалгааны аялалдаа 26 700 доллар хандивлахыг интернэт хэрэглэгчдээс хүсчээ. Энэ экспедици нь зургадугаар сарын 26-нд эхлэх ёстой аж.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 2-нд Америкийн тусгай албаныхан бен Ладеныг устгах ажиллагаа явуулсан билээ.
Америкийн эрх барйгчид оршуулсан газар нь террористыг дагагчдын мөргөлийн газар болохоос сэргинлэн Аравийн тэнгист оршуулахаар шийджээ.

Эх сурвалж: "Монцамэ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш