logo
Франсуа Олланд 51.7 хувийн санал авч Францын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Франсуа Олланд 51.7 хувийн санал авч Францын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2012/05/08
Өнгөрсөн Ням гаригт болсон Францын Ерөнхийлөгчийн сонгуульд социалист намаас нэр дэвшиж өрсөлдсөн Франсуа Олланд ялалт байгуулж сүүлийн 17 жил засгийн эрх барьсан Консервативчүүдийн ноёрхлыг зогсоолоо. Франсуа Олланд Саркозигоос 3 хувиар илүү буюу 51.7 хувийн санал авч ялалт байгуулсан байна. Харин Саркози 48.3 хувийн санал авчээ. Ням гаригийн орой 20 цагт сонгуулийн хэсгүүд хаагдсаны дараа сонгуулийн хороо Франсуа Олланд ялсныг албан ёсоор зарласан байна. Сонгуулийн идэвхи 80 хувьтай байсан байна. Франсуа Олланд ялалт байгуулсан нь 1980-аад оны Францын алдартай социалист еранхийлөгч асан Франсуа Миттерандыг санагдуулж байна гэж шинжээчид дүгнэж байна. Тэрээр дотооддоо боловсрол, эрүүл мэндэд анхаарсан илүү нийгмийн бодлого явуулна. Том корпорациуд болон жилд сая еврогоос дээш орлоготой иргэдийн орлогын татварыг нэмэгдүүлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ. 60 орчим мянган багш сурган хүмүүжүүлэгчдийг ажлын байраар хангана. Тэтгэвэрт гарах насыг 62 байсныг 60 болгож бууруулах. Харин гадаад ертөнцөд Европын эрх ашиг сонирхлын төлөө Германтай нягт уялдаатай ажиллахаа амлаад байгаа юм. Социалист намын дэмжигчид уламжлал ёсоор Парис дахь Бастиллийн ордны хажууд ялалтын баяраа тэмдэглэсэн байна. Франсуа Олланд өөрийг нь дэмжиж санал өгсөн сонгогчиддо баярласан талархснаа илэрхийлээд Николя Саркозийг Францыг 5 жил удирдсаных нь төлөө хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн байна. Саркози ч сонгуульс ялагдсанаа хүлээн зөвшөөрч  Олландад баяр хүргэсэн байна. Саркози Европын Холбооны улсууд эдийн засгийн хямралаас үүдэн бүсээ чангалж, төсвийн зарцуулалтаа танан, эдийн засгийн хатуу бодлого явуулж эхэлснээс хойшхи суудлаа өгсөн анхны ерөнхийлөгч болж байна.  Саркози мөн 1958 онд Франц 5-р Бүгд Найрамдах улсыг тунхагласнаас хойшхи анхны улиран сонгогдож чадаагүй ерөнхийлөгч болж байна. Франсуа Олланд энэ сарын сүүлээр тангарагаа өргөнө.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш