logo
В.В.Путинд баяр хүргэв

В.В.Путинд баяр хүргэв

2012/05/08
Оросын Холбооны Улсын Төрийн тэргүүний албан тушаалд сонгогдсон, ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баярын илгээлт хүргүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлтдээ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын уламжлалт сайн хөршийн түншлэлийн харилцаа цаг хугацааны сорилтыг итгэл төгс туулсныг дурдаад ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар байх болно хэмээн цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа манай ард түмнүүдийн эрх ашигт нийцэн, Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлын тусын тулд цаашид ч хөгжинө хэмээн үзэж буйгаа илэрхийлж, Аугаа их ялалтын 67 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн баяр хүргэн, найрсаг оросын ард түмэнд хөгжил цэцэглэл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш