logo
Үсээ өдөр бүр шампуниар угаавал төрөлх өнгөө алддаг

Үсээ өдөр бүр шампуниар угаавал төрөлх өнгөө алддаг

2012/05/08
-Шампуны найрлагадаа нэр хүндтэй пүүсүүд үнэхээр сайн чанарын ургамал, бодис ашигладаг.

-Угаагч бодис нь бэхжүүлэх, үсэнд тэжээл өгөх болон бусад бодисыг агуулдаг.

-Шампундсаны дараа үс чинь гялалзсан туяа, өтгөн байдал нь үсэнд үл нөлөөлөх өвөрмөц бодисын тусламжтайгаар бий болдог.

-Шампуны цэвэрлэх чанар нь хөөснөөс үл хамаарна. Хөөс их байлаа гээд илүү сайн угаана гэсэн үг биш.

-Шампуны шошгыг хараад таны үсэнд тохирох эсэхийг бүрэн гүйцэд мэдэх хэцүү.

-Нэр хүндтэй үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг худалдан ав. Энэ нь чанарын хувьд арай илүү байна гэсэн үг.

-Хэт хямдхан шампунь хэрэглэвэл үс хугарамтгай болох магадлал ихсэнэ гэж ойлгож болно. Ийм шампунь авсан тохиолдолд өдөр бүр хэрэглэж болохгүйг санаарай.

-Шинэ төрлийн шампунь дадал болсон шампуниас илүү онцлог чанартай байж болно.

-Хөөсөрмөгц толгойгоо аль болох удаан угаа. Энэ нь толгойд иллэг болоод зогсохгүй үсийг сайтар цэвэрлэхэд тустай. Хөөсийг бүлээн усаар угааж арилгана.

-Шампуниар угаах үед толгойн арьсыг зөвхөн хурууны үзүүрээр үрнэ.

-Хэт халуун усаар толгойгоо бүү угаа.

-Үсээ шампуниар долоо хоногт 2-3 удаа угаахад хангалттай.

-Өдөр бүр шампуниар угаагаад байвал үсний төрөлх өнгө үхдэг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш