Монголын өнөөгийн нийгмийн болон эдийн засаг, улс төрийн амьдралыг ойлгон таньж, мэдэх нь хүн бүрийн хувьд чухал. Үнэхээр манайд ардчилал байна уу, бидний явж байгаа зам ямар капитализм бэ гэсэн асуултуудыг өөрсдөөсөө асуух ёстой. Энэхүү нийтлэлээр капитализмын тухай, түүний хэлбэрүүдийн тухай болон Монголд ямар хэлбэр нь байгаа тухай өгүүлэх болно.
Капитализм бол өнөөдөр дэлхий дээрх баялгийг бүтээж буй хамгийн амжилттай хэрэгжиж буй систем. Эдийн засагч Иосиф Шумпетер капитализм “илүү олон хүмүүс”-т ашгаа өгөх ёстой гэсэн байдаг. Эдийн засагч Шумпетерийн “бүтээлч сүйрлийн процесс” гэсэн нэр томьео эдийн засагт дараах утгыг илэрхийлдэг ба энэ нь үйлдвэрлэлд шинэ технологууд нэвтэрч улмаар хуучин технологи дээр суурилсан эдийн засаг болон уламжлалт нийгмийн үнэтүүд, үнэмшлүүд хямраад зогсохгүй хуучин технологи дээр суурилсан институцууд хямардаг байна. Мөн тэрхүү хуучин технологи дээр ажилладаг хүмүүс хохирон үлддэг ба тэдгээр хүмүүсээс шинэ технологи, шинэ эдийн засаг өөр чадваруудыг шаарддаг. Шумпетер ийм үед шинэ технологи нэвтрүүлсэн хүмүүс нь хожигч болж, бусад хүмүүс нь хохирогч болдог гэж үзсэн. Тиймээс төрөөс тэдгээр хохирогч хүмүүст нийгмийн халамж үйлчилгээг үзүүлээд зогсохгүй, дахин сургах зэрэг ажлуудыг зохион байгуулах ёстой юм. Ингэж эдийн засагт бүтээлч сүйрэл хааяа хааяа явагдснаар эдийн засаг илүү уян хатан болж хөгждөг байна. Энэ нь капитализм эрүүл байгаагийн илрэл юм. Харамсалтай нь манай эдийн засагт ийм процес явагдахгүй байна. Тиймээс манай эдийн засаг сул бас зогсонг байна. Үүний учрыг нарийн судалж онлын түвшинд гаргаж тавих онлын мэдлэгтэй ухамсартай хүн өнөөдөр Монголд үгүй байна.
Бид капитализмыг алгасаж феодализмаас социализм руу орсон хэмээн заалгаж л өссөн. Социалист систем задран унаж бид алгасаад давхичихсан нөгөө капитализмаа магтан дуулан сонгон авсан. Түүнээс хойш хорин жил өнгөрсөн ч бид тухайн үеийн ерөнхийлөгчийн хэлсэн тэрхүү “Азийн бар” улсуудынхаа зиндаанд хүрсэнгүй, харин Африк, Латин Америкийн орнуудтай нэг эгнээнд алхаж байна. Монгол хэмээх нэртэй энэхүү гэр бүл биднээр дуусахгүй ээ. Бидний үр хүүхэд, тэдний үр хүүхэд хэмээн зуун зуун жилээр үргэлжлэх ёстой. Капитализм бол мэдээж баялгийг бүтээдэг систем. Мөн баялгаас хүн бүр хүртэх нь хүмүүнлэг бас зайлшгүй. Сүүлийн хорин жилийн хугацаанд нийгмийн ихэнхи баялаг цөөн хэдэн хүний мэдэлд орж, нийгэмд баян ядуугийн ялгаа маш их болж, хоёр туйлдаа хүрчээ. Авилгал, хээл хахуул, хүнд суртал болон ядуурал гэх мэт нийгмийн олон асуудал улам газар аваад байна. Нөгөө капитализм чинь тэгээд энэ үү?, өмнөх системээс дор юм байна шүү? гэсэн өмнөхөө санагалзсан, капитализмд эргэлзсэн байдал гаргаж байна. Энэхүү хэлбэрийг капитализмын онолчид “олигархийн капитализм” гэж нэрлэдэг. Өнөөдрийн Монгол бол олигархийн капитализмын сонгодог жишээ. Монголын өнөөгийн байдал, олигарх бий болсны нэг шалтгаан бол 1990 оноос хойш эрх, эрх чөлөө ярьж хэт эрхлэж, дураараа тургисны гай. Ямар ч хараа хяналт, хариуцлагагүй зөвхөн өөрийнхөө төлөө, эхнэр хүүхдийнхээ төлөө бусдын, нийгмийн баялгийн тендер нэрээр луйвардаж, хулгайлж авцагаасны үр дүн. Тэд өөрсдөө ямар ч авьяасгүй боловч, зарим нь хүмүүсийн мэдлэггүйг далимдуулж, зарим нь бусдын итгэл хүлээлгэж олгосон албан тушаалыг ашиглаж л өнөөдөр хүүхдүүд нь тансаглаж буй тэр баялгийг бий болгосон. Үнэн, зөв, шударгаар хөдөлмөрлөж олоогүй нь хэзээ нэгэн магадгүй удахгүй илчлэгдэнэ. Олигархийн капитализм тогтсон нийгэмд тэгш бус газар авч улмаар баялаг тэгш биш хуваарилагддаг. Энэ нь Жини Коэффицэнтоор илэрхийлэгддэг. Хэт эрхэлснээс олигархи бий болж, улмаар эндээс олигархиас диктатур бий болдог. Ийм олигархийн капитализмтай улсад асар их байгалийн баялаг нь хоол биш хор болдог. Бид ийм замаар явж юу болсныг Африк, Латин Америкийн улсуудаас харж болно.
Өнөөдөр дэлхий дээр оршин буй ялгаатай капиталист орнуудыг дотор нь онолчид дөрвөн хэлбэрт хуваан авч үздэг бөгөөд тэдгээрийн нэг нь дээр ярьсан олигархийн капитализм ба мөн дараах хэлбэрүүд ордог. Үүнд: төрийн зохицуулалттай капитализм, том-фирм капитализм, эцсийнх нь энтрэпрэнэриал капитализм хэмээн дөрөв ангилан үздэг. Нийгмийн баялгийг хэдхэн хүн цаашлаад хэдхэн гэр бүл өмчилсөн байгаа байдлыг “олигархийн капитализм” гэж л нэрлэдэг.
Капитализмын өөр нэг хэлбэр нь төрийн зохицуулалттай капитализмыг өөрөөр үндэстний капиталзм ч гэж нэрлэдэг. Энэхүү капитализмын сонгодог жишээ бол Хятад улс гэж хүмүүс нэрлэж магадгүй. Гэхдээ төрийн зохицуулалттай капитализм улс бүрт оршиж байдаг бөгөөд тэдгээр улс ямар нэгэн байдлаар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор импортад хязгаарлалт тавих болон гадаад худалдаанд зохицуулалт хийдэг. Мөн шинэ технологио хамгаалах зорилгоор мөн янз бүрийн арга хэмжээ авч байгааг олон улсын үйл явдлуудаас харж болдог. Төрийн зохицуулалттай капитализмын олон сул талууд бий бөгөөд түүний нэг нь авилгал. Төр үндэстний компаниудаасаа аль нэг юм уу эсвэл зарим нэг компани, үйлдвэрлэгчдийг дэмждэг бөгөөд түүнд багтахыг тулд авлига өгч авалцдаг байна.
Мөн капитализмын дараагийн нэг хэлбэр бол биг- фирм капитализм. Том том пүүс, корпорацуудад тулгуурласан капитализм. Өөрөөр хэлбэл үндэстэн дамнасан корпорацууд эдийн засагт нь чухал байр эзэлдэг. Энд бид жишээ татахад Японд гэхэд Хонда, Тоёота, Солонгост Хьюнда, Самсунг, Америкт Форд, Майкрософт, Аффлэ, Финландад Нокиа зэргийг нэрлэж болно. Гэхдээ энэ хэлбэрийн капитализмын нэг сул тал нь монополи тогтоох боломжтой байдаг.
Эцсийнх нь энтрэпрэнэриал капитализм ба энэ нь инновац хийдэг компануудад тулгуурладаг капитализм. Инновац хийнэ гэдгийг энгийнээр мэдлэгийг мөнгө болгох л үйлдлийг хэлж байгаа юм. Ийм компанууд нь шинэ нээлт, шинэ мэдлэгүүдээс шинэ технологи гарган авдаг. Энэ хэлбэр нь мэдлэгийг тасралтгүй, тогтвортой хөгжүүлж шинэ технологиудыг бий болгож байдаг.
Өнөөдөр дэлхий дээр эдгээр капитализмын хэлбэрүүд оршихдоо нэг бол олигархийн капитализм дангаараа эсвэл нөгөө гурван хэлбэр холимог маягаар байна. Олигархийн капитализм дэлхийн олон оронд тэр дундаа Африк, Латин Америк, Арабын орнууд болон хуучин Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад илүү түгээмэл байна. Монгол улсад мөн адил олигархийн капитализм сонгодог утгаараа тогтжээ. Олигархийн капитализм тогтсон улсуудын төрийнх нь гол асуудал нь эдийн засгийн өсөлт биш. Харин үндэстнийхээ баялгийг цөөн тооны олигархуудынхаа эдийн засгийн байдлыг бэхжүүлэхэд л зарцуулдаг. Олигархийн капитализмд хамгийн ихээр цэцэглэдэг зүйл бол авилгал. Төрийн зохицуулалттай капитализмаас ч илүү авилгалд идэгддэг ба эдийн засгийн системд нь мэдэгддэггүй. Ийм нийгэмд баян хоосны ялгаа хоёр туйлдаа хүрч, нийгэм эдийн засагт дорвитой өөрчлөлт гардаггүй. Олигархийн капитализм тогтсон орнуудын нийтлэг онцлог бол мэдлэггүй ба иргэд нь рацианал биш байгаад учир нь байна.
Капитализмын нөгөө гурван хэлбэр нь холимог хэлбэрээр оршиж буй юм. Төрийн зохицуулалт, Том пүүс корпорацууд болон шинэ технологи гаргаж зах зээлд гаргадаг өрсөлдөөнт жижиг компаниуд. Ийм л хэлбэр хамгийн зохистой ба үүний сонгодог жишээ бол АНУ.
Өнөөдөр бид олигархийн капитализмаас татгалзах цаг нь болсон. Үр хойчисоо бодсон ч тэр, улс үндэстнийхээ ирээдүйг харсан ч тэр бид татгалзах ёстой. Олигарх бол эрхэлснээс л болсон. Бид өнгөрсөн хугацаанд эрхийг дэндүү их ярьж байсан ба үнэндээ эрхийн тухай хүн төрөлхтний түүхэнд ганц ч ширхэг ном бичигдээгүй. Бид зөв гэдэг чухал ухагдахууны эрх хэмээн буруу орчуулж хэрэглэснийхээ үр дүнг өнөөдөр л эндээс харж болно. Харин зөвийн тухай бол бичигдсэн. Өнгөрсөн хугацаанд бид зөв буруугаа мэдэхгүй хангалттай эрхэллээ. Мэдлэг ч суралгүй эрхэллээ. Капитализм мэдлэггүйгээр хөгждөггүй ээ. Өнөөдрийн бидний нэг дутагдал бол төрийн бодлого боловсруулахдаа, эдийн засаг, нийгмийн аливаа шийдвэрийг гаргахдаа онол дээр суурилахгүй зөвхөн л улс улсын кейз буюу жишээнүүдийг хамж авчирч хэрэглэж байгаа нь үнэхээр аюултай. Ямар нэгэн онолгүйгээр улс төр хийнэ гэдэг бол нүдээ аниад явж буйгаас ялгаагүйтэй адил. Шуудхан хэлэхэд Монголчууд үнэн мэдлэггүй байна. Бид мэдлэгжих ёстой мөн үйлдвэржих ёстой. Үйлдвэрлэлийн тогтолцоо бол капитализмын суурь нь болдог. Хэрвээ үйлдвэрлэлийн тогтолцоо үгүй бол зөв капитализмын хэлбэр тогтохгүй ээ. Капитализмыг мэдлэгээс огт салгаж болохгүй. Өнөөдрийн хэт эрхэлсэн олигархууд энэ хэвээрээ үргэлжилвэл хуулиас давж улмаар улс оронд диктатур тогтоох аюултай. Венесуэлийн ерөнхийлөгч шиг хүмүүс гарч ирэх эсвэл Арабын орнууд шиг хэдэн гэр бүлүүд захирдаг зам руу ороход тун ойрхон байна. Тиймээс бид үүнийг аюулыг урьдчилан харж сэргийлэх хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол Монгол улсын үндэстний аюулгүй байдалд ноцтой аюултай болохыг иргэн бүр ухамсарлах ёстой. Энэ бол манай улсад улам бугшиж буй хорт хавдар.
Д.Батдорж