Төрийн Дум Дмитрий Медведевийн нэрийг засгийн газрын тэргүүний албан тушаалд баталлаа. Улс орны ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин өчигдөр түүний нэрийг депутатуудад санал болгосон юм. Шинэ ерөнхий сайдыг Төрийн Думын 299 депутат дэмжиж, 144 нь эсэргүүцсэн байна. Түдгэлзсэн хүн байхгүй. Төрийн Думд 238 суудалтай “Нэгдсэн ОУ” нам болон 56 суудалтай ОУ-ын ЛАН урьд нь түүнийг дэмжинэ гэж амалсан байсан юм. Бусад намын төлөөлөгчид ямарч шийд гаргалаа гэсэн Д. Медведев засгийн газрын ерөнхий сайд болох байсан юм. Тэгэхдээ санал хураахын өмнө Медведев парламентын бүлгүүдтэй зөвлөлдөөн хийсэн болон бүгд хуралдаан дээр мэтгэлцээн явуулсан юм.
Засгийн газрын ерөнхий сайдаар томилуулахын тулд Д.Медведевийг ерөнхийлөгч Владимир Путин өөрөө депутатуудад танилцуулсан байна. “Энэ шийдвэрийг би аль эрт гаргасан гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Би энэ тухай Төрийн Думын болон ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө тухайн цаг үед нь нээлттэй хэлж байсан. Тийм учраас миний болон Медведевийн байр суурь нийгмийн өмнө аль эртнээс тодорхой болсон байсан. Бид юуг ч өөрчлөөгүй, бид парламентэд болон нийгэмд зориулж ямар нэгэн улс төрийн тоглоом юмуу булхай гэж нэрлэж болох болзол тавиагүй”. “Д.Медведев бол хөгжил цэцэглэлт, өөрчлөн байгуулалт руу тууштай чиглэсэн туршлагатай улс төрч, Эх орноо үнэн сэтгэлээсээ хайрладаг хувь хүн" гэж В.Путин түүнийг тодорхойллоо. Үнэхээр л Медведевийн санал санаачлагаар “иргэний нийгэмтэй харилцан ярилцсны хүчинд шудрага үнэн, хүнийг хамгаалах чадвартай шүүхийн систем, хууль сахиулах байгууллагын бүтэц, төрийн аппаратын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн маш чухал өөрчлөлтийг эхэлсэн гэдгийг” ерөнхийлөгч санууллаа.
Бидний эхэлсэн өөрчлөн байгуулалтыг шинэ ажил дээрээ ч үргэлжлүүлэх болно гэж Д.Медведев батлан илэрхийллээ. “Шинэ засгийн газрын хийх ажил бол одоо манай улсад хэрэгжүүлж эхлээд байгаа шинэчлэлийн стратегийн үргэлжлэл байх болно гэдгийн сануулахыг хүсэж байна”. Урьд жилүүдэд зарласан бүхнийг амжилттай дуусгах болно гэдгийг шууд хэлмээр байна”. Нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлүүдийн нааштай динамикыг хадгалахын төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргах болно гэж ерөнхий сайдад нэр дэвшигч хэллээ.
Шинэчлэлийн хурд удаан байгаа нь Д. Медведевийг дэмжихээс татгалзсан ОХУКН шийдвэрийн үндсэн шалтгаан нь байлаа. Коммунистуудын тэргүүн Геннадий Зюганов энэ тухай мэдэгдсэн байна. Сергей Миронов тэргүүтэй “Шудрага Орос орон” нам ч Медведевийн нэрийг дэвшүүлэхээс татгалсан юм. Тэгэхдээ энэ нь ОУ-д улс төрийн хямрал үүсч байгаа гэсэн үг биш гэж шинжээчид үзэж байна.
Д. Медведев улс төрийн бүх хүчнүүдтэй хэл амаа ололцож, огтлолцлын нийтлэг цэгийг олох чадвартай юм. ОУ-ын ШУА-ийн Нийгэм улс төрийн шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Вилен Иванов ингэж ярьж байна. “Сөрөг хүчин хэзээч ердийн ардчилсан нийгэмд байх болно. Чухал шийдвэр дээр тэдэнтэй тохиролцох ямар нэгэн аргыг олох хэргтэй. Тийм учраас одоо Медведев сөрөг хүчнийхний яриад байгаа үл бүтэх этгээдүүд болж хувирсан нөхдүүдийг засгийн газрын бүрэлдхүүнд оруулахгүй бол түүний ерөнхий сайдын албан тушаалд гаргах ирээдүйн амжилтынх нь нэг бүрэлдхүүн хэсэг нь болно”.
Сайд нарын шинэ танхимын тухайд гэвэл урьдах түшмэдүүдээс тав дахь болгон нь засгийн газрын бүрэлдхүүнд үлдэнэ гэдгийг Д.Медведев ойлгуулсан билээ. Эдгээр нь хэн байх, ямар шинэ хүмүүс засгийн газарт орох нь ойрын долоо хоногийн туршид тодорхой болно.