Дэлхийн хоёрдугаар дайн,[1] нь 1939-1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ[2]. Төд удалгүй дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс оронууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5% нь байжээ[3].Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1нд Герман улс Польш руу довтолсоноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласаныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи,түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европд агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европийн ихэнх нутгийг эзэлж чадаад байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Өмнөд Африкд хүчтэй тулаан хийсээр байв.1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсоноор,дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох ЗХУ-ыг татан оруулсан хэрэг байсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрсанаар,хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд,Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулаан, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдалаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.1943 онд Герман улсын Зүүн Европд хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татах санаачлага барьж эхэлсэн юм.1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв.Европд энэ дайн нь Берлинийг ЗХУ ын мөн Польш улсын цэргүүд эзэлж авсанаар Герман улсын болзолгүй бууж өгсөнөөр 1945 оны 5 сарын 9нд дууссан юм.Харин Ази-д Япон улс АНУ-ын довтолгооноор Усан флотоо алдсаны дараа 1945 оны 8 сарын 15нд бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрсөнөөр, дайн дууссан байна.
Европт өрнөсөн дайн....
1939 оны 9 сарын 1-нд, Адольф Гитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ-тай байгуулсан нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17-нд энэ түрэмгийлэлд оролцож эхэлсэн юм]][16]. Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласан юм[17]. Өмнөд Африк (9 сарын 6-нд) ба Канад (9 сарын 10-нд) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикийн дагуу Польшийг 5-хан долоо хоногийн дотор эзлэв. Зөвлөлтүүд мөн Польшийн тодорхой хэсгийг өөртөө нэгтгэсний дараа, Балтийн орнууд руу довтолсон байна. Финлянд 4 сар тулалдсаны эцэст Москватай энхийн гэрээ байгуулав[18]. 1940 оны дундуур ЗСБНХУ өөрийн эзэлсэн Балтын орнууддаа зөвлөлт маягийн дэглэм тогтоов[19]. Герман 1940 онд Норвеги, Голланд, Бельги, Францыг, 1941 онд Югослав, Грекийг довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм[20][21]. Эхлээд Италийн цэрэг, сүүлд нь Германий цэргүүд хойд Африкт байсан Британий цэргүүд рүү довтложээ[22]. 1941 оны зун гэхэд Герман нь Франц ба Баруун Европын ихэнх хэсгийг өөрийн эрх мэдэлдээ авсан байлаа. Харин Британийг Хааны агаарын цэргийн хүчин, Хааны усан цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амар дийлж чадсангүй[23][24].
Гитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22-нд “Барбарос төлөвлөгөө”-ний дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав[25]. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд оржМосквагийн тулалдаанд ялалт байглууж[26]. Сталинградын тулаан (1942–1943)-д Германы 6 дугаар армийг буулгаж аван[27], Курскийн тулаанд Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг сэтлэв[28]. Дараа нь Улаан арми ухарч байсан Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний тулалдаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо.
Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940-өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж, 1943 онд Италийг эзлэж[29], 1944 онд Нормандид буусан 132,500 цэргийн тусламжтайгаар Францыг чөлөөлөв[30][31]. Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав.
Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил хүйстнүүд, тахир дутуу зэрэг хүмүүс Нацист Германий төрөөс зохион байгуулсан хядлагад өртөж амь насаа алджээ.

Оролцсон улсууд
Холбоотнууд
Он сар өдөр нь дайн зарласан өдөр болно.
- Польш: 1939 оны 9 сарын 1
- Австрали: 1939 оны 9 сарын 3
- Шинэ Зеланд: 1939 оны 9 сарын 3
- Их Британи: 1939 оны 9 сарын 3 (& Энэтхэг, Крауны колониуд)
- Франц: 1939 оны 9 сарын 3
- Балба: 1939 оны 9 сарын 4
- Өмнөд Африк: 1939 оны 9 сарын 6
- Канад: 1939 оны 9 сарын 10
- Норвеги: 1940 оны 4 сарын 9
- Белги: 1940 оны 5 сарын 10
- Люксембург: 1940 оны 5 сарын 10
- Нидерланд: 1940 оны 5 сарын 10
- Грек: 1940 оны 10 сарын 28
- Югославын Вант Улс: 1941 оны 4 сарын 6
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс: 1941 оны 6 сарын 22
- Танну Тува: 1941 оны 6 сарын 25
- Панам: 1941 оны 12 сарын 7
- Коста Рика: 1941 сарын 12 сарын 8
- Бүгд Найрамдах Доминикан Улс: 1941 оны 12 сарын 8
- Салвадор: 1941 оны 12 сарын 8
- Хайти: 1941 оны 12 сарын 8
- Гондурас: 1941 оны 12 сарын 8
- Никарагуа: 1941 оны 12 сарын 8
- Америкийн Нэгдсэн Улс: 1941 оны 12 сарын 8
- Бүгд Найрамдах Хятад Улс: 1941 оны 12 сарын 9
- Гватемал: 1941 оны 12 сарын 9
- Куба: 1941 сарын 12 сарын 9
- Чехословак: 1941 оны 12 сарын 16
- Перу: 1942 оны 2 сарын 12
- Мексик: 1942 оны 5 сарын 22
- Бразил: 1942 оны 8 сарын 22
- Этиоп: 1942 оны 12 сарын 14
- Ирак: 1943 оны 1 сарын 17 (1941 онд холбоотнуудад эзлэгдсэн)
- Боливи: 1943 оны 4 сарын 7
- Иран: 1943 оны 9 сарын 9 (1941 онд холбоотнуудад эзлэгдсэн)
- Итали: 1943 оны 10 сарын 13 (Хуучнаар тэнхлэгийн улс)
- Колумб: 1943 оны 11 сарын 26
- Либери: 1944 оны 1 сарын 27
- Румын: 1944 оны 8 сарын 25 (Хуучнаар тэнхлэгийн улс)
- Болгар: 1944 оны 9 сарын 8 (Хуучнаар тэнхлэгийн улс)
- Сан Марино: 1944 оны 9 сарын 21
- Албани: 1944 оны 10 сарын 26
- Унгар: 1945 оны 1 сарын 20 (Хуучнаар тэнхлэгийн улс)
- Бахавалпур: 1945 оны 2 сарын 2
- Эквадор: 1945 оны 2 сарын 2
- Парагвай: 1945 оны 2 сарын 7
- Уругвай: 1945 оны 2 сарын 15
- Венесуэл: 1945 оны 2 сарын 15
- Турк: 1945 оны 2 сарын 23
- Ливан: 1945 оны 2 сарын 27
- Саудын Араб: 1945 оны 5 сарын 1
- Финланд: 1945 оны 3 сарын 4 (Тэнхлэгийнхний талд байсан)
- Аргентин: 1945 оны 3 сарын 27
- Чили: 1945 оны 4 сарын 11
- Бүгд Найрамдах Монгол Ард Улс: 1945 оны 8 сарын 10
Тэнхлэгийнхэн
Он сар өдөр нь Герман, Итали, Япон 3 улсын гэрээнд гарын үсэг зурсан огноо болно.
- Герман: 1940 оны 9 сарын 27
- Итали: 1940 оны 9 сарын 27
- Япон: 1940 оны 9 сарын 27
- Унгар: 1940 оны 11 сарын 20
- Румын: 1940 оны 11 сарын 23
- Словак: 1940 оны 11 сарын 24
- Болгар: 1941 оны 3 сарын 1
- Югослав: 1941 оны 3 сарын 25
- Хорват: 1941 оны 4 сарын 10
Тэнхлэгийнхний талд байсан улсууд
- Тайланд
- Финланд
- Ирак
- Манж-Го Улс (Японы тоглоомын улс)
- Менжян (Японы тоглоомын улс)
- Хятад (Японы тоглоомын улс)
- Бирм (Японы тоглоомын улс)
- Филиппин (Японы тоглоомын улс)
- Энэтхэг (Японы тоглоомын улс)
- Албани (Италийн тоглоомын улс)
- Этиоп (Италийн тоглоомын улс)
- Серби (Германы тоглоомын улс)
- Франц /Vichy France/ (Туслалцаа үзүүлж байсан)
- Дани (Туслалцаа үзүүлж байсан)
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (Туслалцаа үзүүлж байсан)
- Испани (Туслалцаа үзүүлж байсан)
- Португал (Туслалцаа үзүүлж байсан)