УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ. Сангийн сайд Д.Хаянхярваа 2011 оны Үндсэн чиглэлийн 80.1 хувь нь хэрэгжсэн гэж мэдээлсэн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх 190 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 62 арга хэмжээ бүрэн хэрэгжсэн хэмээсэн юм. Харин Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч дарга Б.Батбаяр үүнээс арай өөр тоо хэлсэн. Нийт 190 арга хэмжээний 56 нь бүрэн хэрэгжиж, 120 нь дутуу, 14 нь огт хэрэгжээгүй гэсэн дүгнэлтийг уншсан.
2011 оны Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан хоёр гишүүн асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн Р.Раш, орон нутаг дахь сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын тендерт хотоос шалгараад очдог. Тэгээд чанаргүй барилга барихаас гадна зарим нь хугацаандаа ажлаа гүйцэтгэдэггүй. Зарим суманд дөрвөн жил бариад ч дуусаагүй ажил байна. Үүнийг юу гэж ойлгох вэ хэмээн асуусан. Сангийн сайд Д.Хаянхярваа, Хөдөөд барилгын тендер шалгаруулалт тааруухан явагддаг, хөдөөд хийгдсэн ажил муу байгаа талаар их ярьдаг. Хөдөөд тендерт оролцоод ажиллах компани, боловсон хүчин тааруухан байдаг. Тэгээд хотоос шалгараад очдог, гэтэл тэд чанарыг анхаардаггүй. Гэхдээ бид энэ асуудлыг цэгцлэх ажлуудыг эхлүүлсэн. Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хэрэгжээд ирэхээр байдал өөрчлөгдөнө. Тендерийг ил тод, нээлттэй явуулах зорилгоор цахим тендер шалгаруулалт явуулах ажлыг эхэлсэн гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Зоригт, Баруун бүсийн цахилгаан, шугам сүлжээний алдагдлыг бууруулах зорилгоор Баянтээхийн уурхайд дулааны цахилгаан станц байгуулахаар Үндсэн чиглэлд тусгасан байсан. Энэ ажил яагаад хэрэгжээгүйг тодруулмаар байна гэсэн.
Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар Баянтээхийн уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн ч уг ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх компани гарч ирэхгүй байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Д.Зоригт Засгийн газраас танилцуулж байгаа тайланг харахад биелэлт өндөр хувьтай юм шиг харагдаж байна. Гэхдээ УИХ-аас баталсан томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэнгүй гэж шүүмжилсэн. Тухайлбал, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, Шинэ төмөр зам, Зэс хайлуулах үйлдвэрийг барих, Дарханд цувимал металл боловсруулах үйлдвэр байгуулах ажил огт эхэлсэнгүй. Нарантуулын гүүрэн гарц, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах ажил бичиг цааснаас хэтэрсэнгүй гэж хэлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Р.Раш ажил хийхгүй байгаа хүмүүсийг дөмөгхөн ташуурдмаар байна. Аймаг орон нутаг дахь барилгын компаниудыг хөгжүүлэхэд төрөөс анхаарах хэрэгтэй байна хэмээн саналаа хэлсэн. Гишүүд ийн хэлэлцээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.