Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны гишүүд шийдлээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг анх 1996 онд батлан, 2002 онд шинэчлэн найруулсан юм байна. Харин өнөөдөр хөрөнгийн зах зээлийн шинээр гарч ирж буй харилцаанд хуулиа зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч буй учир дахин шинэчилэн найруулсан төслийг өргөн мэдүүлсэн хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлсэн.
Монголын хөрөнгийн биржид Лондонгийн хөрөнгийн биржийн баг менежментийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд манай улсын бирж олон улсын биржийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад хуулиа шинэчлэх шаардлага гарч иржээ. Түүнчлэн дээрх хуулийг олон улсын хөрөнгийн зах зээлийн зарчимд нийцүүлэхгүй бол манай улс Олон улсын үнэт цаасны байгууллагын гишүүн орнуудын жагсаалтаас хасагдахад хүрч буй юм байна. Дээрх хууль батлагдсанаар бид олон улсын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрхтэй болох ажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх хүн байсангүй. Ингээд гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.